Улаанбаатар хотод зохион байгуулж буй сурагчдын Ази тивийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд Монголын тамирчид зургаан насны ангилалд оюунаа сорьж байна. Долоо дахь өдрийн тэмцээний стандарт төрөлд өрсөлдсөн оролцогчдоос аваргууд тодров. Хөвгүүдээс долоо хүртэлх насны ангилалд Б.Бат-Эрдэнэ хүрэл, ес хүртэл насныхад Б.Болдбаатар, 11 хүртэлх насныхад Л.Тулга хүрэл медалийн эзэн боллоо. 13 хүртэлх насныхнаас Б.Баатар тивийн аваргаар тодорсон бол 17 хүртэлх насныхад Б.Алдар мөнгөн медаль хүртжээ. Охидоос долоо хүртэлх насныхад Б.Үүрцайх, ес хүртэл насыхад И.Цэлмэг III байрт шалгарч, 11 насныхнаас И.Цэлмүүн Азийн аваргаар шалгарсан байна. 13 насныхнаас Н.Энхрийхэн хүрэл, 15 насныхнаас Б.Буянхишиг мөнгө, Ш.Оюунгэрэл хүрэл, 17 насныхнаас Э.Энхрий мөнгө, Э.Эмүжин хүрэл медаль зүүлээ.