Өсвөр үеийн дартс корпорацаас Английн дартсын спортын топ брэнд “Winmau darts”-тай хамтран JDC un¬signed weekend буюу “Winmau team 360” олон улсын өсвөр үеийнхний шилдэг багийн гишүүний гэрээ байгуулах, эрх олгох тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг. Энэ жилээс хөвгүүд, охидын тэмцээнийг тусад ньхийхээр болжээ. Тус тэмцээн эхлэхийн өмнө манайхаас өсвөр үеийнхний шигшээ баг, “MGL darts” клубийн тамирчин Х.Тэргэл “JDC volts series 3” цувралд оролцож, III байрт шалгарснаар дөрвөн оноо цуглуулав. Зүүн өмнөд Английн бүсийн чансаагаар эхний 20 байраас 12-т эрэмбэлэгдсэн тэрбээр хагас шигшээд тус бүсийн чансааг тэргүүлэгч “Winmau team 360” багийн гишүүн, “JDC advanced tour 2025” тэмцээний 25-д жагсаж буй Английн Ббагийн гишүүн Лео Ховардтай өрсөлдөж, 1:3-аар хожигдлоо. Дээрх цуврал тэмцээний финалд шалгарвал Өсвөр үеийн дартс корпорацын тайзан дээр тоглох боломж бүрдэх юм.