Монголын үндэсний бөхийн холбооноос “Алтан цом” барилдааныг гурав дахь жилдээ зохион байгуулж байна. I тойргийн хоёр дахь өдрийн барилдаанд “MCS energy” багийнхан “Од групп”-ийнхэнтэй учраа таарч, 13:12-оор эхний ялалтаа авлаа.
“MCS energy” багт улсын арслан Э.Батмагнай (тав), улсын харцага Ц.Мөнхбаяр (хоёр), аймгийн хурц арслан Д.Алтанцоож (дөрөв) давж, аймгийн арслан Ц.Төмөрцоож II тойргоос сэлгээнд сууж, түүний оронд барилдсан улсын харцага Н.Золбоо (хоёр), аймгийн арслан Д.Аззаяа даваагүй тул мөн сэлгээнд сууснаар оронд нь аймгийн арслан Ч.Алтангэрэл хүч үзэж, нийт 13 даваатай боллоо. “Од групп”-т улсын аварга О.Хангай (хоёр), улсын заан Д.Хүдэрбулга (дөрөв), улсын харцага Г.Ганхуяг (хоёр), улсын харцага М.Бэлгүтэй даваагүй тул II тойргоос сэлгээнд сууж, оронд нь барилдсан аймгийн арслан Д.Батбаяр (нэг) давж, V тойргоос сэлгээнд суусан юм. Түүний оронд барилдсан аймгийн арслан Х.Наранбаяр даваагүй, улсын өсөх идэр начин Б.Түмэндэмбэрэл гурав давснаар нийт 12 даваатай болжээ.
Түүнчлэн “АПУ Скайтел”-ын бөхчүүд “Хүлэгү”-гийн хүчтэнүүдтэй өрсөлдөж, “АПУ-Скайтел”-ынхан 20:5-аар илт давуу ялсан. Ялагчбагт улсын арслан Б.Орхонбаяр, улсын харцага Б.Цэдэнсодном нар тус бүр (тав), улсын өсөх идэр начин Ч.Батчулуун III тойргоос сэлгээнд сууж, оронд нь барилдсан аймгийн хурц арслан Б.Очирхүү хоёр давсан ч V тойргоос сэлгээнд мөн суув. Түүний оронд барилдсан аймгийн арслан Т.Төгсдөлгөөн (нэг), аймгийн арслан Э.Баасанжав (хоёр) давж, мөн V тойргоос сэлгээнд суухад оронд нь барилдсан аймгийн арслан О.Баярбаасан (нэг), аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар дөрвөн учраагааөвдөг шороодуулснаар нийт 20 даваа авсан юм. “Хүлэгү” багт улсын заан Д.Анар нэг давж, III тойргоос сэлгээнд суухад оронд нь барилдсан аймгийн арслан Е.Көптилек даваа авсангүй. Улсын заан Д.Серик нэг давсан ч III тойргоос сэлгээнд суухад оронд нь барилдсан аймгийн арслан Н.Намнансүрэн унасан юм. Улсын харцага Г.Бадрах хоёр, улсын харцага Э.Даш даваагүй, улсын начин Д.Цэрэнтогтох нэг давж, нийт таван даваатай урагшилж байна.