Монголын жүдочдоос Гавьяат тамирчин Ө.Дүүрэнбаяр Гүрж улсын үндэсний спорт болох чидаоба бөхийн ДАШТ-д зодоглолоо. Тэрбээр эхний тойрогт Итали бөхийг хожиж, дараагийнхад Туркменистан, Латвийн бөхийг тус бүр хоёр оноогоор илүүрхсэн. IV тойрогт АНУ-ын бөхийг дөрвөн оноогоор буулган авч, тавд нутаг нэгт ОУХМ Х.Цогтгэрэлийг өвдөг шороодуулан, зургаад буюу хэсгийн аваргын төлөө Узбекстаны тамирчныг нэмэлт цагт ялж, финалд шалгарсан юм. Алтан медалийн төлөөх барилдаанд тэрбээр эзэн орны бөхөд нэг оноогоор ялагдаж, дэд байрт шалгарснаар чидаоба бөхийн дэвжээнд улсынхаа далбааг мандуулав.