Хүнд хамгийн аюултай агаарын бохирдолтой улсуудыг нэрлэжээ.
Чикагогийн их сургуулийн Эрчим хүчний бодлогын хүрээлэнгийн (EPIC) судлаачид манай гарагийн хамгийн аюултай агаартай газруудыг жил бүр гаргадаг Агаарын чанарын индекс (AQLI)-д нэрлэжээ. Энэ үүднээс Ази, Африкийн хүмүүс агаарын бохирдолд хамгийн ихээр өртөж байна.
2023-08-30
"Вагнер"-ын тэргүүн Е.Пригожин онгоцны ослоор нас баржээ
Лхагва гарагт буюу наймдугаар сарын 23-нд Оросын хувийн зэвсэгт хүчний “Вагнер” группын тэргүүн Евгений Пригожин Москвагийн ойролцоо Тверь мужийн нутагт онгоцны ослоор нас барлаа гэж Оросын хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл эх сурвалжийг дурдан мэдээлэв.
2023-08-24
Ираны кино найруулагч Канны наадамд уран бүтээлээ толилуулсныхаа төлөө шоронд хоригджээ
Тегераны шүүх 2022 онд Каннын кино наадамд "Лейлагийн ахан дүүс" киногоо үзүүлсэн найруулагч Саид Рутайд зургаан сар хорих ял оноолоо. Энэ тухай Al Jazeera мэдээлэв. Шүүх тус киноны продюсер Жавад Норузбегид ч мөн адил ял оноожээ. Хоёр уран бүтээлчийг "Лалын шашны хуулийн эсрэг сөрөг хүчний суртал ухуулга хийхэд тусалсан" хэрэгт буруутгасан байна.
2023-08-16