Үхрийн ширийг өнгөрсөн долоо хоногт “Эмээлт” захад 5000 төгрөгөөр худалдан авч байв. Харин үхрийн арьсан өвлийн гутал Итали, Герман зэрэг өндөр хөгжилтэй орнуудад үйлдвэрлэсэн нь дунджаар 1.5 сая төгрөгийн үнэтэй байгаа юм. Үхрийн шир, ямааны арьсаар хийсэн “Hermes” брэндийн гарц үнх олон улсын зах зээлд хямддаа 5000 ам.доллар бол Австралийн хонины нэхийгээр хийсэн алдарт брэнд UGG-гийн хос гутлыг Монголд дунджаар 300 000 төгрөгөөр зардаг. Тэгвэл адууны шир сүүлтэйгээ1 0 000, хонины нэхий өлөнтэйгөө 3000 төгрөгийн ханштай. Хонины ноосыг хавар кг-ыг 2000-3000 төгрөгөөр борлуулж байсан бол сарлагийн хөөвөр кгнь 20 000 байна. “Hermes”-ийн үхрийн арьсан нэг цүнхний үнэ 5000 ам.доллар буюу17.5 сая төгрөгийг төлөхийн тулд манайх 3500 үхэр нядалж, ширийг нь тушаах шаардлагатай болно гэсэн үг. Нэмүү өртөг, үнэ цэн гэдэг ийм харьцангуй.
Түүнчлэн Монголд жилд ойролцоогоор 18 сая ширхэг арьс, шир болон 30 000 орчим тонн ноос бэлтгэхболомжтойгэсэн тооцоо бий. Эдгээрийн боловсруулалтын түвшнийг сайжруулж, дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлье гэж хичээж байгаа. Хөнгөн үйлдвэрийн салбарт тодорхой ахиц бий боловч хөгжлийн хурд бага, түүхий эдийн хаягдал их, савхи, савхин бүтээгдэхүүний импортын хамаарал өндөр хэвээр. Энэ талаар хөндье.
Юутай ч 10-аад жилийн өмнөх үетэй харьцуулахад манай арьс, шир, ноос боловсруулалтын түвшин сайжирсан аж. Түүхий эдийг дотооддоо бүрэн боловсруулж, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй аж ахуйн нэгжийн тоо ч нэмэгдсэн байна. Тодруулбал, түүхий эд боловсруулалтын түвшин 10 жилд хоёр дахин өссөн бөгөөд өдгөө ноос угааххүчин чадал 18 мянга орчим тоннд хүрсэн бол 2500 орчим тонныг нь ээрэх боломж бүрджээ. Харинарьс, шир боловсруулах үйлдвэрийн суурилагдсан хүчин чадал жилд 17-18 сая ширхэгт хүрчээ. Энэ талаар ХХААХҮЯ-ынхан“Хөнгөн үйлдвэрийн салбарт, ялангуяа малын гаралтай түүхий эдийг бүрэн боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дээшлүүлэхэд төр, хувийн хэвшлийнхэн хичээн ажиллаж байгаа. Үүний хүрээнд хөнгөлөлттэй зээл олгох, тоног төхөөрөмж шинэчлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг ажилхийдэг. Түүнчлэн “Арьс, шир-баялаг” хамтын ажиллагааны хүрээнд Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Хөвсгөл, Архангай гэсэн таван аймгийн төвд түүхий эдийн анхан шатны боловсруулалтын төв байгуулсан. Эдгээр төвөөр дамжуулан малчид, аж ахуйн нэгжүүдээс үхрийн шир, хонины нэхий худалдан авч, анхан шатны боловсруулалт хийгээдүйлдвэрлэгчдэд нийлүүлж байна. Арьс, ширэн бүтээгдэхүүний үндэсний үйлдвэрлэлийн хүчин чадал ч нэмэгдсэн. Ингэснээр уул уурхай, цагдаа, цэргийн салбарынхны ажлын хувцас, гутал зэргийг дотоодын үйлдвэрүүдээс нийлүүлдэг болсон. Гэвч дотоодын үйлдвэрлэгчид импортын бүтээгдэхүүнд зах зээлээ алдах эрсдэлтэй хэвээрээ байна. Хямд үнэтэй, импортын бүтээгдэхүүнүүдтэй өрсөлдөх чадвар сул учраас. Цаашид арьс, ширний урамшууллын оновчтой тогтолцоо бүрдүүлэх, улмаар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, дотоод, гадаад зах зээлийг тэлэх, өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэхэд тогтвортой бодлого чухал гэдгийг үгүйсгэж болохгүй” гэлээ. Ноос угаах үйлдвэрүүдийн хүчин чадлыг өсгөсөн ч самнах, ээрэх, нэхэх, сүлжих шатны хүчин чадал бага. Сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хөгжил удаан, бэлэн бүтээгдэхүүний нийлүүлэлт хангалтгүй, импортын бараатай өрсөлдөх чадвар сул зэрэг асуудал байгааг дээрх яамныхан нэмжхэлсэн.
Дотооддоо 16-17 сая ширхэг арьс, шир боловсруулах хүчин чадалтай үйлдвэрүүд бий гэсэн. Гэхдээ 2023 онд 3.3, 2024 онд 4-5 сая ширхэг арьс л дотоодод боловсруулсан аж. Ийнхүү боловсруулалт муу байгаа нь малын арьсыг гэмтээлгүй хуулах нэгдсэн технологи байхгүйтэй холбоотой. Тодруулбал, малчин айл бүр бой хийн, мал муулдаг нь арьс, ширний гэмтэл ихсэхэд нөлөөлж, боловсруулахад ашиггүй болгодог аж. Энэ талаар Монголын арьс, шир үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч асан Т.Баярсайхан “Малчид үхрийг арьсыг нь биш, махыг нь борлуулахаар нядалдаг. Нэг үхрийн махыг зарахад 2-4 сая төгрөг олж буй бол ширийг нь давслаад зарахад 20 000 орчим байна. Давсалж, тэлж анхан шатны тордлого хийгээгүй нь 5000 төгрөгийн ханштай. Гэсэн ч давсалсан үхрийн ширийг аймаг, орон нутагтаа ойрхон худалдаж чадахгүй, ийш тийш зөөнө. Ялангуяа шатахуун ховор, өндөр үнэтэй ийм үед хямд борлуулдаг түүхий эдийг хаяхаас өөр аргагүйд хүрнэ. Хэрэв автомат, стандартын шаардлагаднийцсэн үйлдвэрт мал төхөөрдөг бол арьс гэмтэлгүй гарна. Ийм үйлдвэр аймгийн төв бүрд, сум дунд байх шаардлагатай. Түүнчлэн арилжааны зорилгоор борлуулж буй махыг (өрхийн хүнсний биш) заавал стандартын шаардлага хангасан бойны газраас нийлүүлнэ гээд журамлах хэрэгтэй. Ийм мах чанартай, цэвэрхэн, арьс, шир, түүхий эд нь шаардлага хангахуйц байна. Ажлын байр ч бий болно. Тиймээс эхний ээлжид нядалгааг зөв хийж, мах бэлтгэлийн тогтолцоог сайжруулж өгвөл арьсны чанар дээшилж, улмаар савхи, савхин эдлэлийн импорт буурна. Хөнгөн үйлдвэрлэлийн гэлтгүй бүх салбарын хөгжил хоорондоо уялдаа хамааралтай шүү дээ. Тогтолцооны хамгийн бага нэгжээс нь цэгцлээд явбал, өгөөж ашиг хамаагүй сайжирна” гэв.
Тэгвэл “Булигаар” хувьцаат компанийн захирал Б.Батзориг “Аль ч салбарт бэлэн бүтээгдэхүүн бий болгоход түүхий эдийн чанар, нийлүүлэлт, өртөг зардал чухал. Манай орны хувьд арьс, ширний чанар муу, эсгэлт, зүсэлт ихтэй байдаг нь боловсруулалтын хэмжээ, түвшнийг бууруулахад шууд нөлөөлдөг. Үүнийг залруулах зорилгоор мах бэлтгэлийг зориулалтын үйлдвэрт хийх, орон нутагт стандартын шаардлага хангасан үйлдвэрүүд барьж байгаа нь олзуурхууштай. Гэхдээ л төдийлөн ахицгүй, ажил удаан байна. Үүнээс гадна дотоодын үйлдвэрлэгчдэд тулгардаг нэг асуудал бол импортын, хямд бараатай өрсөлдөх явдал. Импортоор чанарын шаардлага хангахгүй гутал, арьсан бүтээгдэхүүн, хувцас маш ихээр хяналтгүй оруулж ирдэг. Татвар авдаг, эсэх ньч бүү мэд. Уг нь монгол малын арьс, шир жалганд бус, монгол хүний хөлд жийгдэж явах учиртай. Дотоодын үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй, түүхий эдийн хаягдал их, гутал, хувцасны эрэлт өндөр байхад л гадаадын бараа, бүтээгдэхүүнийг бид дэмжсээр ирсэн. Үүнийг зохицуулж, үндэсний үйлдвэрүүдийн өрсөлдөх чадварыг сайжруулж, дотоодын хэрэглэгчдийг бүрэн хангаад зогсохгүй экспортын бүтээгдэхүүн нийлүүлэх боломжийг өсгөх нэг гарц бол импортод тавих хяналт” гэсэн юм.
Гаалийн ерөнхий газрын тайлангаас харахад манай улс боловсруулсан арьс, шир болон савхин эдлэл зэргийг бараг 10 төрлийнхийг импортолдог аж. Үүнд жил бүр сая сая ам.доллар зарцууладдаг бөгөөд худалдан авах хэмжээ нь жил бүр өссөөрбайдаг. Харин дотоодоос боловсруулсан болон хагас боловсруулсан арьс, шир нийлүүлдэг юм байна. Үүний хэмжээ харин жил болгонбуурчээ. Ингэж буурч буй нь бэлэн бүтээгдэхүүний тоог өсгөх бус, хагас, бүтэн боловсруулсан арьс, ширнийх нь хэмжээ багасаж буйтай холбоотой хэмээн мэргэжилтнүүд хэлсэн.
Ноос боловсруулж, нэмүү өртөг шингээх үйлдвэрлэлийн салбар ч дээрхтэй адил. Хэдийгээр хүчин чадал нь өсөж байгаа ч импортын хамаарал их хэвээр. Ноосны нөөц их байдаг ч боловсруулах үйлдвэрийн хүчин чадлын ашиглалт 2025 оны байдлаар 60 орчим хувьтай байжээ. Энэ талаар “Ачит агро вүүл” компанийн захирал Г.Гантуул “Төрийн албаныхан ноолуурын үнэ, ноолууран бүтээгдэхүүний зах зээл л гэж яриад байдгаас ноосныхон биднийг бараг тоодоггүй. Уг нь ноосоор ганган тансгаас эхлүүлэн өдөр тутамд өмсөх бүх төрлийн хувцас, гутал хийх боломжтой. Хамгийн гол асуудал нь импортын сүлжмэл бүтээгдэхүүнтэй бид өрсөлдөж чаддаггүй. Тодруулбал, бид тоног төхөөрөмж, шаардлагатай жижиг хэрэгсэл, будагч бодис зэргээ гадаадаас худалдан авдаг. Нэмээд тээврийн, цахилгаан, дулааныгээд суурь зардал өндөр. Хэдийгээр хямд ноос нөөцлөх боловч үндсэн түүхий эдээс бусад бүх орц, ажлын хөлс өндөр гардаг. Иргэд дотоодод үйлдвэрлэсэн хонины ноосон цамцыг 150 000 төгрөгөөр авахаас урд хөршийн зөөлөн сүлжмэл цамцыг 50 000-100 000-аархудалдан авах дуртай. Тиймээс үндэсний үйлдвэрлэгчдийн зах зээлийг импортын бодлоготой уялдуулж дэмжиж өгвөл сайн сан. Эхлээд хэрэглэгчдэд хүнд тусаж мэднэ. Гэхдээ урт хугацаандаа бид түүхий эдээ бүрэн ашигладаг болж, зардал ч буурч, экспортлогч болох боломжтой. Бас ноосоор дулаалгын материал хийхэд түлхүү анхаарч, барилга, гэрийн дулаалгад ноосон эдлэл ашиглаж хэвшвэл нөхцөл байдал өөр болно” гэв. Хөнгөн үйлдвэрийн салбарт инженерийн ангид суралцах хүүхдийн тоо цөөрч байгаа гэсэн. Мөн үйлдвэрүүдэд тогтвортой ажиллах ажилчин олдохгүй, салбар нь бүхэлдээ хүний нөөцийн дутагдалд орсныг хэлэх хүн олон. Эцэст нь дээр дурдсан бэрхшээлийг манай үйлдвэрлэгчид, салбарын яамныхан, мэргэжлийн холбоод лав сүүлийн 10-15 жил ярьлаа. Статистикаас харахад хөнгөн үйлдвэрийн салбарын бүтээмж дээшилж, нийлүүлэх бүтээгдэхүүний тоо ширхэг өсөж, үйлдвэрийн хүчин чадал нэмэгдээд буй ч импортын хамаарал өндөр, түүхий эдийн хаягдал их байна.
С.Дулам