Орос, Украинд хэн хэн байлдаж байна вэ
Орос-Украины хоорондын дайнд аль аль талд нь гадаадын иргэд үнэ хөлсөөр байлдаж байдаг нь нэгэнт ил болсон. Украинд бүр Зэвсэгт хүчинтэй нь албан ёсоор гэрээ байгуулж, интернационал нэгтгэл байгуулж, түүнд нь АНУ, Британи, Польш, Балти орчмын орнуудын, түүгээр ч барахгүй Орос, Беларус, Гүржийн иргэд сайн дураар орж, Оросын эсрэг тулалдаж явдаг байна. 2022 онд ийм хүмүүсийн тоо 20 мянга хүрч байжээ.
2026-04-23
Дундаж цалин баруун бүсэд хамгийн бага буюу 1.8 сая төгрөг байна
Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэнгээс цалин хөлсний бүтцийн 2025 оны судалгааны тайланг мэдээлэв. Судалгаанд нийт 2409 аж ахуйн нэгж байгууллага хамрагдсан бөгөөд үүний 930 нь орон нутгийнх аж. Судалгааны түүвэрт дээрх байгууллагын 28 141 ажилчин хамрагдсаны 51.3 хувь эрэгтэй, 99.5 хувь нь байнгын хөдөлмөр эрхлэгч гэнэ.
2026-04-23
“Найз байя” нөлөөллийн аян эхлүүллээ
Цахим орчин дахь үе тэнгийн дарамт, дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтаас хүүхэд, өсвөр үеийнхнийг хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах, эерэг харилцаа, цахим хэрэглээний соёлыг төлөвшүүлэх зорилготой “Найз байя” үндэсний нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2020 онд хийсэн судалгаагаар 13-18 насныхны 89 хувь нь цахим орчинд дээрэлхэл, гадуурхал, халдлагад өртөж байсан гэжээ.
2026-04-23
“Туулын хурдны зам” төслийг зогсоов
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Туулын хурдны зам” төслийг тодорхой хугацаагаар зогсоох шийдвэр гаргалаа. 1.9 их наяд төгрөгийн нийт өртгөөр Туул гол дээгүүр 32 км авто зам, гүүрэн байгууламж барьснаар нийслэлийн түгжрэлийг бууруулна хэмээн хотын дарга Х.Нямбаатар тайлбарлаж буй.
2026-04-23
Увсад улаан бурхан өвчнөөр гурван сартай хүүхэд энджээ
Манай улсад улаан бурхан өвчний дэгдэлт 423 дахь өдрөө үргэлжилж байна. Анх 2024 оны долоодугаар сард Казахстанаас Улаанбаатарт ирсэн 47 настай эрэгтэйгээс уг халдвар зөөвөрлөгдөн тархсанаас хойш өчигдрийн байдлаар 14 764 хүн өвчилж, 18 хүүхэд эндээд байна.
2026-04-23
35 000 тонн хүлэмжийн хий ялгарахаас сэргийлжээ
Европын холбооны “СВИЧ-Эшиа” хөтөлбөрийн санхүүжилттэй “Дулаан шийдэл II” төслийн хаалтын үйл ажиллагаа болов. Агаарын бохирдлыг бууруулж, гэр хорооллын иргэдийг дулаан, аюулгүй нөхцөлд амьдруулах, цахилгаан болон түлшний зардлыг багасгах зорилготой дээрх төслийг хэрэгжүүлснээр 2022- 2026 онд 4750 өрхийн амины орон сууц, барилга, байшинг дулаалж, 35 000 гаруй тонн хүлэмжийн хий ялгарахаас сэргийлсэн байна.
2026-04-22
Боксын өсвөр үеийн тамирчид Ташкент хотод хөл тавилаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Узбекистан улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев өнгөрсөн онд Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэрээ спортын салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулсны дотор өсвөр үеийнхний боксын тамирчдын хамтарсан бэлтгэл сургуулилалтыг зохион байгуулах байв.
2026-04-22
Монголын шар шороон шуурга Хятадын Сычуань мужид хүрчээ
Монголын нутгаас үүссэн хүчтэй циклон үзэгдэл уур амьсгалын нөлөөгөөр эрчимжин, хойд Хятадын өргөн уудам нутгийг хамарсан томоохон шороон шуурга үүсгэжээ. Энэ сарын дундаас нүүдэллэж эхэлсэн шар шороон шуурга цааш эрчимтэй “довтолж” Сычуань мужид хүрсэн нь бүс нутгийн хэмжээнд анхаарал татаж байна.
2026-04-22
Х.БАТТУЛГА: ҮЗХ дүгнэх биз
Монголын сэтгүүл зүйн “Их хурд” буюу БАЛДОРЖ шагнал жил бүр шилдгүүдээ тодруулдаг байсан 2008-2018 оны хоорон дахь 10 жил бол шинэ үеийн сэтгүүл зүйн хөгжил, шинэчлэл, өөрчлөлт, төлөвшилд томоохон түлхэц өгсөн үсрэнгүй дэвшлийн түүхэн мөчлөг байсныг салбарын мэргэжилтнүүд, судлаачид, багш нар, “гал тогооныхон” маань ил, далд ярьдаг, дурсдаг хэвээр.
2026-04-22
АН-ын Я.Санжмятав, Д.Одхүү нар ИЗНН-д элсэв
Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл жилтэй давхцуулан Ардчилсан намаас ИЗНН тийш “нүүдэл” идэвхжив. Тус намын гишүүн Я.Санжмятав, Д.Одхүү нар С.Зориг агсны мэндэлсэн өдрийг тохиолдуулан ИЗНН-д элссэн байна.
2026-04-22
“Иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, тайван жагсах эрхэд халдаж байна”
“Эмнести интернэшнл” байгууллагаас өчигдөр “Дэлхийн хүний эрхийн төлөв байдал 2025/26” тайлангийн Монгол дахь тусгал хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэ үеэр Монгол Улс дахь хүний эрхийн нөхцөл байдлыг танилцуулж, “Хүний эрхэд ээлтэй хот төлөвлөлт”, “Хүрээлэн буй орчин, уур амьсгалын өөрчлөлт”, “Геополитик, аюулгүй байдал ба хүний эрх” зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв.
2026-04-22
Нийслэлийн хэмжээнд англи хэлний 210 багш дутагдалтай байна
Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хорооны хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанд нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний багш нарыг чадавхжуулах болон дутагдлыг нөхөх арга хэмжээний талаар танилцуулав.
2026-04-22