Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

Чингэлтэйн Нийгмийн даатгалын хэлтсийн ажилтнуудад торгох ял дахин оноолоо 

Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Орлого, шимтгэлийн тасгийн даргаар ажиллаж байсан Г.Алтанзаяа, хяналт, шалгалтын байцаагч Г.Энэбиш нарт холбогдох бусдаас хахууль авсан хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ. Г.Алтанзаяа, Г.Энэбиш нар нь 2020 онд “Тансаг өндөр констракшн” ХХКийн захирал З.Тамирын гуйлтаар “Ач­ тан” эмнэлгийн эмч Д.Энхтүвшинг тухайн компанид ажиллаж байсан мэтээр баримт бүрдүүлж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, тэтгэврийнх нь хэмжээг өндөр дүнтэй тогтоож өгөхийн тулд хахууль өгөхийг шаардсан.
2026-04-30

“Оюутолгой” компани I улиралд 2.5 сая ам.долларын орлого олов 

“Оюутолгой” компани энэ оны I улирлын тайлангаа өчигдөр танилцууллаа. Тайлант хугацаанд тус компанийнхан тун сайн ажилласан гэнэ. Тодруулбал, үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө 10 хувиар давуулан биелүүлж, дэлхийн зах зээлд зэс болон алтны үнэ өссөн учраас орлогын төлөвлөгөөгөө ч 20 хувиар өсгөжээ. Түүнлчэн 91 мянган тонн зэс үйлдвэрлэхээр тооцсоноос 101 000, 113 унц алт гаргахаар төлөвлөснөөс 123 унцад хүргэжээ.
2026-04-30

Цусны даралт бууруулах үйлчилгээтэй метилдопа эм тасарчээ 

Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад багтсан метилдопа 250 мг шахмал эм зах зээлд болон эмнэлгүүдэд тасарсан тул яаралтай нөөц бүрдүүлэх үүрэг өгчээ. Тодруулбал, уг эмийг иргэд өргөн хэрэглэдэг бөгөөд эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үнээр олгодог юм байна. Мөн эмнэлгийн тусламж, үйлчилгээнд түлхүү ашигладаг гэнэ.
2026-04-30

АН-ын ҮБХ тавдугаар сарын 6-нд хуралдана 

Тус намын Үндэсний бодлогын хороо (ҮБХ)-ны хуралдааныг тавдугаар сарын 6-нд товложээ. Үүгээр өмнөх хуралдаанаар эцэслэж чадаагүй зарим томилгоог дуусган баталгаажуулахаар төлөвлөсөн байна.
2026-04-30

Мэдээллийн суурь боловсрол олгох төсөл хэрэгжүүлж эхэллээ

Хэвлэлийн хүрээлэнгийнхэн Үзэгчдийн эрх ашгийг хамгаалах Европын нэгдэлтэй хамтран “Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролоор иргэний нийгмийг чадавхжуулж, Монголын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийг өчигдөр албан ёсоор эхлүүллээ.
2026-04-30

Өрхийн амьжиргааг дэмжсэнээр хөдөлмөр эрхлэлтийг 59.7 хувиар нэмэгдүүлжээ 

ГБХНХЯ болон Азийн хөгжлийн банкныхны хамтран хэрэгжүүлсэн “Төгсөлтийн аргачлалын туршилтын хөтөлбөр”-ийн үр дүнг тайлагналаа. 2022-2025 онд хэрэгжүүлсэн уг хөтөлбөрт гурван дүүргийн 1259 өрхийг хамруулан 36 сарын турш амьжиргааг нь дээшлүүлэх, тогтвортой орлогын эх үүсвэртэй болгоход чиглэсэн олон арга хэмжээ авч хэрэгжүүлсэн нь бодит үр дүнгээ өгсөн байна.
2026-04-30

Сонгинохайрхан дүүргийн IV хорооны Засаг дарга хүний амь бүрэлгэжээ

Сонгинохайрхан дүүргийн IV хорооны Засаг дарга Л.Дашцэнгэлийг хүний амь бүрэлгэсэн хэрэгт холбогдуулан шалгаж эхэллээ. Тус дүүргийн нутаг “Москва” хороолол дахь GS25 дэлгүүрийн гадна согтуу хоёр хүн зодолдож, нэг нь гэмтсэн тухай дуудлага мэдээлэл энэ сарын 29-ний 00.00 цагийн үед цагдаагийн байгууллагад иржээ
2026-04-30

Индонезын 26 иргэн хуурамч визээр хил нэвтрэхийг завдлаа 

Бүгд Найрамдах Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрөл ашиглан манай улсын хилээр нэвтрэхийг завдсаныг Гадаадын иргэн, харьяатын газрын “Чингис хаан” нисэх буудал дахь ажилтнууд илрүүлжээ. Тэд энэ сарын 28-нд Хонконг-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн байна. Дээрх иргэдийг уул уурхай, хүнд машин механизмын худалдаа, түрээсийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Би Си Эйч ресурс” ХХК урьж ирүүлсэн аж.
2026-04-30

Улаанбаатар, Дархан-Уул, Орхонд ногоон, хүртээмжтэй хот төсөл хэрэгжүүлэх нь 

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран, Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр “Монголын ногоон, хүртээмжтэй хотууд” төсөл хэрэгжүүлэхээр санамж бичиг байгууллаа.
2026-04-30

Ихэнх нутагт хуурайшилтын зэрэг нэн их, их байна

Цаг уурын байгууллагын энэ сарын 28-ны мэдээллээр нийслэлийн нутаг дэвсгэр хуурайшилтын дунд зэрэгтэй гарчээ. Харин Ховд, Говь-Алтай, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Сүхбаатарын нийт, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Өвөрхангайн ихэнх, Баян-Өлгийн хойд, Булганы баруун, Төв аймгийн баруун өмнөд, Дорноговь, Дорнодын өмнөд хэсгээр хуурайшилт нэн их байна.
2026-04-30

Монгол орны бэлчээрийг үнэлэх, ашиглалтыг тогтоох төсөл NASA-ийн хөтөлбөрт сонгогдлоо 

Газар зохион байгуулалт, геодез, зураг зүйн ерөнхий газар болон Монголын гео мэдээллийн холбооныхон АНУ-ын Висконсин-Мадисоны их сургуулийн Байгаль хамгаалал, тогтвортой байдлын орон зайн шинжилгээний лабораторийнхонтай 2024 оноос судалгаа, шинжилгээний чиглэлээр хамтран ажиллаж байгаа аж. Өнгөрсөн хугацаанд хамтарсан багийнхан бэл­ чээрийн газрын доройтол, өөрчлөлтийг хянах мониторингийн өгөгдөл, мэдээлэлд дүн шинжилгээ түлхүү хийж иржээ.
2026-04-30

Авто засварын 616 газраас экологид сөрөг нөлөө үзүүлэхүйц 2287 зөрчил илрүүллээ

БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын болон нийслэлийн Байгаль орчны газраас Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй авто засварын газруудад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж дуусан, дүгнэлтээ өчигдөр гаргалаа.
2026-04-29

Хоногт дөрвөн тонн бордоо бэлтгэх үйлдвэр ашиглалтад оруулжээ 

“Эл жи Cингапур органик Монголиа” компани нь Сингапурын технологиор хоногт дөрвөн тонн органик бордоо бэлтгэх хүчин чадалтай үйлдвэрийг “Эмээлт” захын ойролцоо байгуулжээ. Эл үйлдвэр нь хоолны болон мал, шувууны аж ахуйн хаягдлаар 16 цагийн дотор органик бордоо гаргах боломжтой бөгөөд өвчин үүсгэгчгүй, үнэргүй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эко гэрчилгээтэй аж. 
2026-04-29

Багшийн гүйцэтгэлийг тухайн байгууллага нь дотооддоо үнэлэх нь 

Элсэлтийн шалгалт, багшийн болон байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээг хэрхэн зохион байгуулах талаар Боловсролын яам, Боловсролын үнэлгээний төвөөс өчигдөр мэдээлэв.
2026-04-29

Дээд шүүх 17 намын үндсэн дүрмийг бүртгэжээ 

Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн үндсэн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтаа өөрчлөх үүргийг намууд хүлээсэн. Үүний дагуу 2025 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл материал авч, бүртгэлтэй намуудаас 29 нь өргөдлөө өгсөн юм.
2026-04-29

Зеро, Энхбаяр 

Монголын сэтгүүл зүйн “Их хурд” буюу БАЛДОРЖ шагнал жил бүр шилдгүүдээ тодруулдаг байсан 2008-2018 оны хоорон дахь 10 жил бол шинэ үеийн сэтгүүл зүйн хөгжил, шинэчлэл, өөрчлөлт, төлөвшилд томоохон түлхэц өгсөн үсрэнгүй дэвшлийн түүхэн мөчлөг байсныг салбарын мэргэжилтнүүд, судлаачид, багш нар, “гал тогооныхон” маань ил, далд ярьдаг, дурсдаг хэвээр.
2026-04-29

А.БАЯР: Мега төсөл үү, мега хулгай юу гэдгийг шалгах ажлын хэсэг байгуулна 

МАН-ынхны талцал нийслэлийн ИТХ руу шилжжээ. Нийслэлийн иргэдийг төлөөлж, тэдний сайн сайхны төлөө ажиллах учиртай ИТХ-ын төлөөлөгчид хотын дарга Х.Нямбаатараа хамгаалж, хамтдаа бидний эсрэг тэмцдэг болсон. “Туулын хурдны зам” төсөл тэднийг үндсэн үүргээ мартах хүртэл “угжсан” бололтой юм. Нийслэлийн иргэд уг төслийг эсэргүүцэж, эрдэмтэн судлаачид ч байгаль орчны үнэлгээ хангалтгүй, экологид сөрөг нөлөөтэй гэж үзэж буй.
2026-04-29

Төв талбайн “нурууг амраах” нь бололтой 

Манай сонин өнгөрсөн жилийн хавраас л өнөөдрийг хүртэл “Д.Сүхбаатарын талбайг чөлөөл”, “Төв талбайг тайван байлгаад өг, Х.Нямбаатар аа” гэх зэргээр бичиж, хотын даргад байнга шаардлага тавьсаар ирсэн билээ.
2026-04-29

Боловсрол, эрүүл мэндийн салбарынхны дунд ядаргаа, нойргүйдлийн түвшин өндөр байна

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Үүний хүрээнд Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ), Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв (ХАБЭМТ) хамтран “Ажлын байранд нийгэм-сэтгэл зүйн эрүүл орчныг бүрдүүлцгээе” хэлэлцүүлгийг Европын Холбооны санхүүжилттэй “Зохистой хөдөлмөр ба худалдаа” төслийн хүрээнд зохион байгуулав.
2026-04-29

АТГ-тай учраа олж амжаагүй А.Амундра “УИХ сонсгол хийвэл ирж оролцоно” гэжээ

“Бодь интернэшнл”-ийн 110 сая долларын авлигын талаар хамгийн их мэдээлэлтэй хүн бол А.Амундра. Тэрбээр “Бодь интернэшнл” ХХК-ийн Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг барьж, түүнийхээ төлбөрийг гурван компани дамнуулсан оффтейк гэрээгээр тооцож байхад тус компанийн гүйцэтгэх захирал байсан юм.
2026-04-29