Тус намын Үндэсний бодлогын хороо (ҮБХ)-ны хуралдааныг тавдугаар сарын 6-нд товложээ. Үүгээр өмнөх хуралдаанаар эцэслэж чадаагүй зарим томилгоог дуусган баталгаажуулахаар төлөвлөсөн байна. Улс төрийн намын тухай хуулийн дагуу АН-ынхан үндсэн дүрмээ шинэчлэн, Дээд шүүхээр баталгаажуулсан. Үүний дараа шат шатны дотоод сонгуулиа зарлаж, бүрэлдэхүүнээ шинэчилсэн юм. Тус намын төлөөллийн төв байгууллага болох ҮБХ-нд шинээр 384 хүн сонгосон. Энэ сарын 8-нд болсон Их хурлаараа тэднийг албан ёсоор батламжилсан. Улмаар ҮБХ нь шинэ бүрэлдэхүүнээрээ маргааш нь хуралдаж, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбууг нийслэл, Ц.Мөнхбатыг орон нутаг хариуцсан дэд даргаар, ерөнхий нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгчээр С.Баярцогтыг томилох саналаа танилцуулсан байна. Гэвч санал нэгдэж чадаагүй, маргаан гарсан учраас хуралдааныг түр хойшлуулсан аж. Тэгэхээр тавдугаар сарын 6-нд эл маргаанаа нэг талд нь гаргаж, дэд дарга, генсекээ томилох нь.
С.Уул