“Хөх нар” контемпорари урлагийн төвөөс “Сэлэнгэ арт кэмп” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлдэг. 2004 оноос зохион байгуулж буй эл хөтөлбөрийг өнөө жил Сэлэнгэ аймгийн Шаамар сумд зохион байгуулах гэж байна. Энэ жилийн хөтөлбөрт Ж.Анунаран, Ё.Далх-Очир, Д.Дорждэрэм, Д.Доржготов, У.Нарбаясгалан, С.Батсайхан, Ц.Түвшинжаргал Б.Бат-Эрдэнэ, Э.Цагаанцоож, Н.Сонинбаяр, Б.Төгөлдөр, О.Цэнгүүн, Д.Бадам, Л.Ганболд нарын 19 уран бүтээлч оролцох юм. Хөтөлбөрөөр контемпорари урлагийн инстоляц, саунд арт, перформанс, медиа арт, лэнд арт зэрэг олон төрөлт бүтээлийг үзэх боломжтой. Мөн Монголын контемпорари урлагийн томоохон төлөөлөл бүхий уран бүтээлчидтэй уулзаж, тэдний хээрийн урлангаар зочлох боломжтой юм. “Сэлэнгэ арт кэмп” энэ сарын 26-28-нд үргэлжилнэ.