Улсын хэмжээнд энэ оны эхний 10 сарын байдлаар 14 042 удаа газар хөдөлжээ. Ингэхдээ 3.5-5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт 43 удаа бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 26 хувиар буурсан үзүүлэлт болохыг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Газар хөдлөлт нь олон иргэний амь нас, эрүүлмэнд, эдийн засагт ноцтой хохирол учруулдаг, хүн төрөлхтний бий болгосон бүтээн байгуулалтыг үй олноор нь устгадаг, урьдчилан таамаглах боломжгүй байгалийн гамшиг юм. Иймд газар хөдлөлтийн эрсдэлийг бууруулах болон түүнд бэлтгэлтэй байх нь тухайн бүс нутаг, улс орон төдийгүй иргэн бүрийн анхаарах ёстой чухал сэдэв билээ. Хэдийгээр манай улсад газар хүчтэй хөдлөх давтамж буурсан ч иргэд болон холбогдох байгууллагууд гамшгийн үед авах арга хэмжээний талаарх мэдлэг, чадвараа тогтмол дээшлүүлэх шаардлагатайг мэргэжилтнүүд онцолж байна.
У.Сүрэн