“Сарын хэрэглээний 193 500 тонн шатахуун захиалсан”
Шатахууны хомсдол үүсээд байгаатай холбоотойгоор өчигдөр АМГТГ-аас мэдээлэл өгөв. Манай улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангадаг, худалдан авалтын 95 хувь нь ОХУ-д ногддог билээ. Тэгвэл энэ сард АИ-92 авто бензин 62 700, дизелийн түлш 130 000, АИ-95 1560 тонныг худалдан авахаар захиалсан гэнэ.
16 цаг 6 мин
УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов
Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэв. Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх асуудлаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл танилцууллаа.
17 цаг 8 мин
27 000 ам.долларын хахууль авч байсан татварын байцаагчийг үйлдэл дээр нь саатуулжээ
Нийслэлийн Татварын газрын байцаагч А.Бадамыг бусдаас их хэмжээний хахууль авч байх үйлдэл дээр нь уржигдар орой АТГ-ынхан саатууллаа. Тус газрын Татварын хяналт, шалгалтын хэлтсийн улсын байцаагч тэрбээр 27 700 ам.доллар буюу Монголбанкны тухайн өдрийн ханшаар 100 орчим сая төгрөг албан өрөөндөө авч байсан гэх мэдээллийг хэд хэдэн эх сурвалж өгч байна. Хуулиар тогтоосон татвараа төлөлгүй өр төлбөр, хүү алданги нь олон тэрбум төгрөгт хүрсэн нэгэн аж ахуйн нэгжийн удирдлагаас төлөх хэмжээг нь багасгаж өгнө хэмээн амлаж дээрх мөнгийг авсан гэнэ.
19 цаг 36 мин
Зеленскийн эргэн тойронд...
Өнгөрсөн сарын 28-нд Тамгын газрынхаа дарга, улсдаа нөлөөгөөрөө хоёрдугаарт ордог гэгдэж байсан Андрей Ермакийг Украины Ерөнхийлөгч Зеленский огцрууллаа. “Энергоатом” гэдэг улсын компанийн хөрөнгөөс завшсан гэх хэргээр авлигын эсрэг байгууллага Ермакийн албан өрөөнд нэгжлэг хийсний дараа ийм шийдвэр гаргасан байна. Эрчим хүчний салбарт нь ийм дуулиант хэрэг дэгдээд нэлээд удаж буй. Уг хэрэгт Ермакийн нэр холбогдсон тул түүнийг халахыг Зеленскийд зөвлөсөн гэсэн яриа дуулдаад байх болсон.
Уржигдар 15 цаг 00 мин
Шинэ төрлийн мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн хүмүүсийг баривчиллаа
Монгол Улсын хилээр шинэ төрлийн мансууруулах бодис нэвтрүүлсэн бүлэг хүнийг тагнуулын байгууллагын ажилтнууд илрүүлэн шалгаж эхэллээ. Манай улсын харьяат С, Н, Б нар энэ сарын 1-нд Турк улсаас ирсэн агаарын хөлгөөр “Чингис хаан” олон улсын нисэх буудалд буухдаа шингэн төрлийн метамфетамин агуулсан мансууруулах бодис оруулахыг завдсан байна. Өөрөөр хэлбэл, Монголд анх удаа метамфетамин агуулсан мансууруулах бодис оруулж ирэх гэж байсныг илрүүлсэн нь энэ юм.
Уржигдар 11 цаг 00 мин
“Шатахуун импортлох захиалга баталгаажсан, тасалдал үүсэхгүй”
Шатахууны нийлүүлэлттэй холбогдуулан цаг үеийн асуудлаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас өчигдөр мэдээлэл хийв. Улсын хэмжээнд шатахууны нийлүүлэлтийг хэвийн болгоход анхаарч буй гэнэ. Баруун бүс рүү төвөөс шатахуун тээвэрлэн хүргэж байгаа бөгөөд Эрээнцав боомтоор уржигдрын байдлаар 16 чингэлэг АИ-92 авто бензин татан авчээ. Говийн бүс рүү түгээлтийг нэмэгдүүлэх, орон нутгийн дизель түлшний хэрэглээг хэвийн хангахаар салбарын яам, импортлогч байгууллагууд хамтран ажиллаж байна гэв.
Уржигдар 10 цаг 30 мин
“Төсвийн мэдээллийн ил тод байдлыг хангаагүй Х.Нямбаатарын талаар иргэд ХЭҮК-т гомдол гаргах эрхтэй”
Нийслэлийн төсөвт 2026 онд 4.6 их наяд гаруй төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн нь өмнөх жилийн батлагдсан дүнгээс 9.4 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд дийлэнх хэсэг буюу 82.7 хувийг татварын орлогоор бүрдүүлэх нь. Тэгвэл ирэх онд нийслэлийн төсвийн зардлыг 5.8 их наяд гаруй төгрөг байхаар төлөвлөсөн ба Улаанбаатар хот 1.2 их наядын алдагдалтай төсөв батлах гэж буй нь улсын төсвийнхтэй дүйцэхүйц түвшинд хүрчээ.
Уржигдар 09 цаг 30 мин
Тээврийн хэрэгслийн эзэмшигчийн нэрийг цахимаар шилжүүлэх нь
Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн буюу нэр шилжүүлэх үйлчилгээг цахимжуулсныг Зам, тээврийн яамнаас мэдээллээ. Ингэснээр “И-монголиа” системээр дамжуулан 5-10 минутын дотор хүсэлтээ илгээн, тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг тоон гарын үсгээ ашиглан авах боломж бүрджээ.
2025-12-03
Аюулт үзэгдэл, ослын 77 дуудлага бүртгэгджээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн долоон дүүрэг, 17 аймгийн 31 сумд аюулт үзэгдэл, ослын 77 дуудлага, мэдээлэл Онцгой байдлын ерөнхий газарт бүртгэгджээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 31 иргэний амийг авран хамгаалсан байна. Нийт дуудлагын 62 нь объектын гал түймэр, 12 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол аж. Мөн геологийн болон биологийн гаралтай аюулт үзэгдэл, шар усны үертэй холбоотой дуудлага, мэдээлэл тус бүр нэг бүртгэгджээ.
2025-12-02
Төрийн албанд хууль бус томилгоо их байна гэв
Мөн УИХ дахь АН-ын бүлгээс Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын, Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиудын холбогдох заалтын хэрэгжилт, эдгээр хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулсан. Эл ажлын хэсгийнхэн бүлгийнхээ хуралд мэдээлэл өгчээ.
2025-12-02
“Шатахуун импортлох тусгай зөвшөөрлөө ашиглахгүй бол цуцална”
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны өчигдрийн хуралдаанаар дараах асуудлыг авч хэлэлцлээ. Тухайлбал, шатахууны нийлүүлэлт, үнэ, бодлогын зохицуулалтын ажлыг эрчимжүүлж, бүх сумын хангалтыг хэвийн байлгахад анхаарч ажиллахыг холбогдох албаныханд даалгав. Мөн шатахууны бөөний тусгай зөвшөөрлөөр импортлогчоос бүтээгдэхүүн худалдан авч, үнэ өсгөн борлуулдаг асуудалд хяналт тавих шаардлагатайг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв хэлсэн. Импортын тусгай зөвшөөрөлтэй атлаа удаан хугацаанд ашиглаагүй компаниудыг импортод оролцож, хангамж нэмэгдүүлэхийг шаардах, шаардлагатай бол эрхийг нь цуцлах ёстойг дурдав.
2025-12-02
Газрын тос боловсруулах үйлдвэрийг ирэх оны эхний хагаст угсарна
Монгол газрын тос боловсруулах үйлдвэрийн (МГТБҮ) технологийн тоног төхөөрөмжийн дийлэнхийг нь Энэтхэгийн 20 шахам компанид үйлдвэрлэж буй билээ. Тэдгээрийн үйлдвэрлэл эхнээсээ дуусаж, манай улс руу тээвэрлэх гэж байгаатай холбоотойгоор МГТБҮ-ийнхэн очиж танилцсан байна
2025-12-02