Бан Ги Мүнд “Чингис хаан” одон хүртээнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган, төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг БНСУ-ын иргэн, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнд хүртээхээр болжээ. Ингэснээр Бан Ги Мүн нь “Чингис хаан” одон хүртэж буй хоёр дахь гадаадын иргэн болох нь. Одонг Монгол бахархлын өдрөөр буюу ирэх сарын 2-нд Төрийн ордонд гардуулна. Үүнээс өмнө АНУ-ын эрдэмтэн Жак Уэтерфорд “Чингис хаан” одон хүртэж байсан билээ.
2024-10-31
Аймгуудын Засаг дарга нарын дуулиант “марафон”
Дүүргүүдийн Засаг даргад хэн хэнийг нэр дэвшүүлснийг бид өмнөх дугаартаа мэдээлсэн билээ. Тэгвэл энэ удаад аймгуудын Засаг даргад нэр дэвшигчдийг танилцуулъя. Тэдний дунд газрын наймаачин, тендерчин, улс төрийн өндөр албан тушаалтнуудын “гар хөл”, цүнх баригчид цөөнгүй байгааг, орон нутгийн томоохон үйлдвэр, цогцолборыг гацаагч, бүр цаашлаад гэмт хэрэгт шалгагдаж буй нэгэн ч багтсаныг иргэд шүүмжилсээр.
2024-10-30
Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал гаргалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым Жомарт Кемелевич Токаев энэ сарын 28-29-нд төрийн айлчлал хийв. Ерөнхийлөгч К.Токаевыг өчигдөр Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан авснаар яриа, хэлэлцээ эхэлсэн юм. Энэхүү айлчлалын хүрээнд талууд өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн хэлэлцэж, уламжлалт найрсаг харилцааг шинэ шатанд гаргах, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, ингэхдээ олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар санал солилцсон юм.
2024-10-30
Нарансэвстэйн боомтын “бие төлөөлөгч”
Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэхчлэн олон тодотголтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
2024-10-28
Ач холбогдлоор биш, ашиг сонирхлоор эрэмбэлсэн төсөв
УИХ-ын чуулганаар улсын ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Өнгөрсөн долоо хоногт хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Ирэх оны нэгдсэн төсвийн орлого 36.8, зарлага 35.8 их наяд, суурь тэнцэл 1.9 их наяд төгрөгийн ашигтай байна гэсэн төслийг Засгийн газраас оруулж ирсэн юм.
2024-10-28
Шалгуурт тэнцэх гуравдагч хүчний нам байна уу
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль дуусаж, олонх болсон намууд шат шатны Засаг дарга нараа томилж эхлэв. Уг сонгуульд 10 нам, хоёр эвсэл болон бие даагчдаас бүрдсэн 17 278 хүн 8031 мандатын төлөө нэр дэвшин өрсөлдсөн. Улмаар МАН 14, АН долоон аймагт олонх болсныг уншигчид мэдэж буй.
2024-10-25
УИХ-ын гишүүн С.Эрдэнэбатад сахилгын хариуцлага ногдуулав
УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооноос гишүүн С.Эрдэнэбатад сануулга өгөх сахилгын хариуцлага ногдуулах тогтоол баталжээ. Тэрбээр Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо (МҮЭХ)-ны ерөнхийлөгчийн ажлаа өдий хүртэл хүлээлгэн өгөөгүй байгаа юм. Түүнчлэн уг байгууллагынхаа шугамаар БНСУ-д ажилласан, бас Хөдөлмөрийн гурван талт хэлэлцээрт оролцсон аж. Энэ талаарх өргөдлийг Сүхбаатар дүүргийн долоодугаар хорооны иргэн Э.Золжаргал байнгын хороонд ирүүлсэн гэнэ.
2024-10-24
М.Нарантуяа-Нара: Намайг дэд даргын албан тушаалаас огцруулсан ч амласнаа хэрэгжүүлнэ
Иргэний зориг ногоон нам (ИЗНН)-ын Үндэсний хорооны хурлаар М.Нарантуяа-Нараг намын нэр хүндийг олон нийтэд гутаасан гэдэг үндэслэлээр дэд даргын албан тушаалаас нь чөлөөлснийг өнгөрсөн ням гарагт мэдээлэв. Улмаар түүнийг намаасаа хөөх саналтай байгаагаа ч гишүүд нь уламжилжээ. Эл маргаан намын дарга болон УИХ-д сонгогдсон бусад гишүүнээ чуулганы хуралд ч суудаггүйг нь М.Нарантуяа-Нара шүүмжилсний төлөө дэгдсэн гэж үзэж буй.
2024-10-22
Хариуцлагаас мултрагч
Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэхчлэн олон тодотголтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
2024-10-21