Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улс төр

35 нам нэгдэж сонгуульд оролцохыг уриаллаа

ИЗНН-ын дарга Б.Батбаатар өчигдөр мэдээлэл хийж, улс төрийн намуудыг нэгдэж сонгуульд оролцохыг уриалав. Тэрбээр “МАН, АН-аас бусад 35 намыг нэгдэхийг хүсэж байна. Намууд гурав гурваараа нэгдэн эвсэл болж явсан түүх бий. Гэхдээ үр дүн гараагүй. Өнөөгийн нөхцөл байдлыг өөрчлөхөөс өөр аргагүй
2024-02-06

Шинэ зүтгүүр авч, хөдлөх бүрэлдэхүүнээ нэмнэ

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар ОХУ-ын Тээврийн орлогч сайд Дмитрий Станиславович Зверевтай цахимаар уулзаж, төмөр замын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
2024-02-06

Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх тогтоолын төсөл боловсруулна

Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд эрхлэх асуудлынхаа хүрээнд нийт 5 удаа хуралдаж, зургаан бүлэг асуудлын хүрээнд Ажлын хэсгийн хуралдааныг найман удаа зохион байгууллаа. Энэ хугацаанд Байнгын хорооны 6 тогтоолын төсөл, харьяа байгууллагын тайлан, илтгэл, мэдээллийг хэлэлцэн шийдвэрлүүлж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэн санал, дүгнэлт тус бүр 2-ыг чуулганы нэгдсэн хуралдаан болон Байнгын хороонд хүргүүлжээ.
2024-02-06

Италийн Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррета итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Монгол, Италийн найрсаг харилцаа хоёр талын хүчин чармайлтын дүнд өргөжин хөгжиж байгааг Төрийн тэргүүн энэ үеэр тэмдэглэлээ. Цаашид сонирхсон салбаруудад харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа мөн хэлэв
2024-02-06

Бүгд Найрамдах Итали Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррета Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
2024-02-06

Бангладеш Улстай бизнес эрхлэгчид хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Бангладеш Ард Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганболд Бүгд Найрамдах Бангладеш Ард Улсын Ерөнхийлөгч Мохаммад Шахабуддин-д хоёрдугаар сарын 1-ний өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
2024-02-06

Элчин сайд Т.Бадрал Пакистан Улсын Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Монгол Улсаас Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал Исламабад хотноо хоёрдугаар сарын 1-ний өдөр тус улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Др.Ариф Алвид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Итгэмжлэх жуух бичиг барих ёслолын үеэр Ерөнхийлөгч Др.Ариф Алви Элчин сайд Т.Бадралыг хүлээн авч уулзсан бөгөөд энэ үеэр талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцжээ.
2024-02-06

Нийтийн танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Том Гоулдсмиттэй уулзав

УИХ-ын бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэхтэй холбогдуулан олон гишүүнтэй парламентуудын хуралдааны дэг, ажлын зохион байгуулалт, үйл ажиллагааг судалж, сайн туршлагыг нь нэвтрүүлэх шаардлага тулгарч буй. Үүний дагуу УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат ИБУИНХУ-ын парламентын тогтолцоо, үйл ажиллагаа, хуулийн төсөл боловсруулах, батлах үйл явц, өргөдөл, гомдлын цахим систем, хууль тогтоох байгууллагын талаарх олон нийтийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр туршлага судлахаар тус улсад ажиллав
2024-02-05

УИХ-ын ээлжит бус чуулган хуралдахгүй

Өнөөдрөөс буюу 2024 оны хоёрдугаар сарын 05-ны өдрөөс УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулж, цагаан сарын өмнө иргэдэд "Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааны ногдол ашиг тараахтай холбогдуулан Баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэхээр товлосон. 
2024-02-05

Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах саналыг 100 мянган иргэн дэмжлээ

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 391 дүгээр зүйлийн 391.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын албан ёсны программ хангамж “D-Parliament” платформын нийтийн өргөдөл хүлээн авах “D-Өргөдөл” систем дээр “Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах” нийтийн өргөдлийг иргэн Нямжав овогтой Номун-Эрдэнэ санаачилжээ.  
2024-02-05

ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нөгөөдөр манай улсад ирнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр 2024 оны 02 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
2024-02-05

Сонгож болохгүй УЛС ТӨРЧ: Телевизэд тод ч улс төрд бүдэг П.Анужин

Гэвч монголчууд мартамхай, бас уучламтгай. Тиймээс гэр бүл үймүүлэн “бужигнуулж” явсныг нь дөрвөн жилийн дараа мартчихаж. 2020 онд П.Анужин Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж, багаараа сонгогдсон юм. 2016, 2020 онд МАН үнэмлэхүй олонх болсон. Иргэд хувь нэр дэвшигчийг гэхээс илүү намыг нь харж “бөөнд” нь сонгосон гэхэд буруудахгүй. Ингэж энэ бүсгүй хоёр дахь оролдлогоороо парламентын гишүүн болов. Сонгинохайрханчууд яагаад түүнийг сонгосныг бусад хүн гайхсаар үлдсэн. 
2024-02-05

Элчин сайд Л.Эрдэнэдаваа хоёр жилийн дараа итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Эрдэнэдаваа тус улсын Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн дарга Чой Рюн Хэд итгэмжлэх жуух бичгээ өргөн барьжээ. Түүнийг Элчин сайдаар томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг УИХ 2021 оны долоодугаар сард хэлэлцэн дэмжиж, аравдугаар сард томилсон ч цар тахлын улмаас тус улсад тогтоосон хоригтой холбоотойгоор итгэмжлэх жуух бичгээ сая өргөн мэдүүлж, үүрэгт ажилдаа албан ёсоор орж буй нь энэ
2024-02-02

СОНГУУЛИЙН БОЛОВСРОЛ: Саналаа ХУДАЛДАХГҮЙ

Судлаачид, иргэний нийгмийн байгууллага болон судалгааны институтуудын зүгээс намууд болон нэр дэвшигчдийн сонгуулийн санхүүжилтын зардлын хэмжээг багасгая, бодлогын сонгууль хийдэг болъё гэж олон жил ярьж, уриалж байгаа ч хэрэгжсэн нь үгүй. Нэгэнт сонгууль мөнгөний өрсөлдөөн, уралдаан болоод ирэхээр парламентад сонгогдохын тулд ямар ч хамаагүй аргыг ашиглах, ялангуяа сонгогчдодоо бэлэн мөнгө, бэлэг сэлт, элдэв амлалт өгч сонгогдох оролдлогууд хийгдэж байна.
2024-02-02

Бүс нутгуудыг эдийн засгийн тэргүүлэх чиглэлээ тодорхойлж, хөгжлийн зураглалаа гаргахыг үүрэг болголоо

 Тэрбээр гурван жил гаруйн хугацаанд Засгийн газартай баг болон ажиллаж, цар тахал, геополитикийн нөхцөл байдал зэргээс үүдэлтэй төсвийн хүнд цаг үед иргэдийнхээ амьдралын чанар, амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалахын төлөө төрийн үйлчилгээг тасралтгүй хэрэгжүүлж буй аймаг, орон нутгийн удирдлагуудад талархал илэрхийллээ.
2024-02-01

ПРОГНОЗ: МАН-ын жагсаалтын хэн нь хэн бэ?

Сонгууль болоход таван сар гаруйхны хугацаа үлдлээ. Ард иргэд нь сар шинэдээ бэлдээд завгүй байгаа бол дээдчүүл нь сонгуульдаа бэлдээд, тойргоо услаад завгүй. Жагсаалт болон тойргоос дэвших эрхээ авах гээд намынхан нь хөнжил дотроо ч жийлцээд эхэлсэн гэх. Бэл бэнчинтэй нэг нь намдаа төлбөрөө төлж, намын жагсаалтад орохоор гүйж эхэлсэн бол нөгөө хэсэг нь андууддаа төлбөр төлж, тойрог олж авахаар зүтгэж эхлээд байна. Тэгвэл бид энэ удаад МАН-ын жагсаалтын дээгүүрт бичигдэх магадлалтай эрхмүүдийг танилцуулж байна. Сануулж хэлэхэд, энэ жагсаалт бол улс төрийн намуудын шийдвэр бус редакцын зүгээс дэвшүүлсэн таамаг болно.
2024-02-01

Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай Ерөнхийлөгчийн зарлигийг хүлээн авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн “Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай” зарлигт гарын үсэг зурах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч зарлигт гарын үсэг зурж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар зарлигийг уншиж сонордууллаа.
2024-02-01

Л.Оюун-Эрдэнэ: Жалга довны сэтгэлгээний хана хэрмийг нураана

“Монголын Эдийн засгийн чуулган-Бүсчилсэн хөгжил” чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ.
2024-02-01