Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Улаанбаатарт стандарт, нормд заасан хэмжээнээс 2.4 дахин олон ШТС байна

Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй шатахуун түгээх болон хийгээр цэнэглэх станцууд, газрын тосны агуулах, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна. Тодруулбал, хүн амын нягтаршил ихтэй бүсэд үйл ажиллагаа буй шатахуун түгээх 53 станц болон хийгээр цэнэглэдэг станцуудад хяналт шалгалт хийж, орон сууцын хороолол дунд барьсан долоон ШТС-ын үйл ажиллагааг зогсоожээ
2025-06-19

Сандрал, догдлол, найдвар дүүрэн элсэлтийн шалгалт эхэллээ

Төгсөх ангийн сурагчдын хувьд хамгийн чухал, хариуцлагатай үйл явдал болох элсэлтийн шалгалт өчигдөр орон даяар эхэллээ. Үүнээс үүдэн Улаанбаатар хотын замын хөдөлгөөн, явган зорчигч эрс нэмэгджээ. Ялангуяа ерөнхий боловсролын сургуулиудын ойр орчимд хөл хөдөлгөөн ихтэй, бичиг баримтаа “сугавчилсан” хүүхэд энд тэндгүй алхацгааж байв. Сурагчид 12 жилийн хугацаанд юу сурч мэдсэнээ шалгуулж, ирээдүйд хэн болох, ямар ажил, мэргэжил эзэмшихээ энэ өдрүүдэд шийддэг учир сандрал, догдлолтой харагдана. “Бүх зүйлээ авсан”, “За, зүгээр ээ”, “Сайн ойлголоо” гэх дуулгавартай, сандарсан аястай яриа нийтийн тээврийн унаанд ч , сургуулийн орчинд ч сонсогдох аж.
2025-06-19

19 орны 716 иргэнийг Монгол Улсын хилээр оруулахгүй буцаажээ

Гадаадын иргэн, харьяатын газар энэ оны эхний таван сард нийт 122 удаа хяналт шалгалт хийжээ. Шалгалтад 802 аж ахуйн нэгж, байгууллагын гадаадын 11 195 иргэнийг хамруулсан бөгөөд 5700 иргэн, урьж авчирсан 1330 хүн, аж ахуйн нэгж, байгууллагад Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан байна.
2025-06-19

“Алтанжолоо импэкс”-ийн В.Энхбаатарын ХББОСЯ-ны газрын даргад хахууль өгсөн үйлдлийг шалгуулна

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам (ХББОСЯ)-ны газрын даргаар ажиллаж байсан Д.Гантулга нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шүүхэд хянаад анхан шатны шүү¬хийн прокурорын хяналтад буцаах захирамжийг хэвээр нь үлдээлээ.
2025-06-19

Нийслэлд өдөртөө 23-25 хэм дулаан байна

Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутаг, Халх гол орчмоор бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 18-23 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.
2025-06-19

Сэргээгдэх эрчим хүчээ элсэнд хуримтлуулж байна

Финландын Порнайнен суурин дулаанаа сэргээгдэх эрчим хүчээр бүрэн хангаж эхэллээ. Тодруулбал, гарааны бизнесийн “Polar night energy” компани уг сууринд нар, салхины сэргээгдэх эр¬ чим хүчийг халуун энерги болгон, элсэнд удаан хугацаагаар хадгалах боломжтой, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, 100МВт-ын хүчин чадалтай элсний батарейг суурилуулжээ.
2025-06-18

Цоохор ирвэсийг Увс аймгийн бахархалт амьтан болгох санаачилгыг ИТХ нь дэмжсэнгүй

Увс аймгийн ЗДТГ-ын аялал жуулчлал, байгаль орчны бодлого хариуцсан мэргэжилтэн Х.Халиуны гаргасан энэ санаачилгыг орон нутгийн удирдлагууд нь хэлэлцээд, хэрэгжүүлэх шаардлагагүй гэж үзжээ. Тэрбээр энэ талаар “Экологийн тэнцвэрт байдалд чухал ач холбогдолтой, нэн ховор амьтан болох цоохор ирвэсээр дамжуулан аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг төрөлжүүлэн хөгжүүлэх, нутаг орныхоо гол онцлог, давуу талыг сурталчлан таниулах, байгаль хамгааллыг сайжруулах боломжтой байлаа.
2025-06-18

Долоо, наймдугаар сард олон жилийн дунджаас дулаан байх нь

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр долоо, наймдугаар сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төвөв гарчээ. Харин хур тунадас баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас бага, хуурай, говь болон төвийн аймгийн нутгаар олон жилийн дунджаас ахиу орох гэнэ. Есдүгээр сард агаарын температурын болон хур тунадас нийт нутгаар дунджийн орчим байгаа бол зуны саруудад говь болон төвийн бүс нутгаар хур тунадас ахиу орох төлөв гарсан байна.
2025-06-18

Х.Нямбаатар: Хагас коксожсон нүүрсийг 200 гаруй тэрбум төгрөгөөр худалдан авч, хэрэглээнд нэвтрүүлнэ

Хотын дарга Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр, "Эрдэмтний зөвлөлийн дүгнэлт гарсан. Тодруулбал, өндөр илчлэгтэй, угаагаагүй, чанаагүй нүүрсийг хэрэглээд нэвтрүүлэх нь буруу гэх дүгнэлтийг эрдэмтэд гаргасан. Өнгөрсөн жилүүдэд маш олон иргэн угаартаж нас барсан. Тэгээд үндэсний хорооноос хагас коксожсон нүүрсийг хэрэглээнд нэвтрүүлэх нь хүн амын эрүүл мэндэд эерэг нөлөөлөл үзүүлнэ. шийдвэрээ гаргасан. Иймд уг шийдвэрийг биелүүлж байгаа.  
2025-06-18

ТҮЦ эрхлэгчдэд ажлын байр гаргаж өгнө гэсэн нь худлаа гэв

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “ТҮЦ эрхлэгчдэд ажлын байр санал болгож, сүлжээ дэлгүүр, захуудад лангуу гаргаж өгнө” гэсэн мэдээллийг Монголын худалдаачдын холбооны дэргэдэх ТҮЦ эрхлэгчид няцааж, сэтгүүлчдэд хандлаа. ТҮЦ эрхлэгчид өнгөрсөн баасан гарагт нийслэлийн ЗДТГ-ынхнаас албан бичиг хүлээн авчээ.
2025-06-18

Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах найман ил савыг буулгаж, зөрчлийг арилгалаа

Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах найман ил савыг буулгаж, зөрчлийг арилгалаа
2025-06-18

Өнөөдөр дараах таван дүүрэгт тог хязгаарлана

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 18-ны Лхагва гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцууллаа.
2025-06-18

Голд живж байсан хоёр хүүхдийг аврав

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч М.Доржбаяр амарч явахдаа голын усанд живж байсан есөн настай охин, 11 настай хүүг аварчээ. Тодруулбал, тэрбээр энэ сарын 15ны 20.00 цаг орчимд Хожуул голд хоёр хүүхэд хөл алдан живж байхад нь аварч, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.
2025-06-18

НДШ-ийг бууруулахаар тусгасан хуулийн төслийг НББХ-оор өнөөдөр хэлэлцэнэ

НДШ-ийг бууруулахаар тусгасан хуулийн төслийг НББХ-оор өнөөдөр хэлэлцэнэ
2025-06-18

Газрын доройтол, гангийн улмаас жилд 878 тэрбум ам.долларын шууд хохирол амсаж байна

Дэлхий дахинд жилд дунджаар 100 сая гектар буюу секунд тутамд хөл бөмбөгийн дөрвөн талбайтай тэнцэхүйц хэмжээний газар доройтож, байгалийн унаган хэв шинжээ алдаж байгааг Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцоос мэдээлэв. Иймд зургаадугаар сарын 17-нд тохиодог Олон улсын ган, цөлжилттэй тэмцэх өдрийг илүү утга учиртай, ач холбогдолтойгоор тэмдэглэн өнгөрүүлэх, хөрсний дегредаци буюу элэгдэл, доройтлын хор уршгийг хүн төрөлхтөнд бодитоор ойлгуулахад анхаарах шаардлагатайг тус конвенцоос улс орнуудад зөвлөлөө.
2025-06-18

Эрчим хүчний салбарт тогтоосон үндэслэлгүй төлбөрийг хүчингүй болгуулжээ

Эрчим хүчний яаманд хүргүүлсэн зөвлөмжийнхөө хэрэгжилттэй Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас танилцжээ. Эрчим хүчний чиглэлээр олгох тусгай зөвшөөрөл, дулааны болон цахилгааны техникийн нөхцөлтэй холбоотой тушаал, шийдвэрийг авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд тус газрынхан хянан үзэж, хариуцсан албан тушаалтнуудтай уулзалт зохион байгуулан дүн шинжилгээ хийхэд мэдээллийн ил тод байдал хангалтгүй, тусгай зөвшөөрөл авахад тавих нөхцөл, шаардлагыг хүчин төгөлдөр эрх зүйн баримт бичгээр тодорхойлоогүй байсан аж.
2025-06-18

Дундговьд цөлжилт, газрын доройтолтой тэмцэх сайн туршлага, шийдлээ хэлэлцлээ

Монгол Улсын Засгийн газар 2026 онд зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажлын хүрээнд НҮБ-ын Суурин зохицуулагчийн газартай хамтран “Цөлжилттэй тэмцэхэд залуусын оролцоо” сэдэвт үндэсний форумыг Дундговь аймагт зохион байгууллаа. Энэхүү форум 2025 оны 6 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.
2025-06-18

Улаанбаатар-Даланзадгадын чиглэлд нислэг үйлдэнэ

Өмнөговь аймгийн Даланзадгад сум дахь “Гурвансайхан” нисэх буудлын засварын ажлыг энэ сард багтаан дуусгаж, ирэх сарын 1-нээс нислэг үйлдэхээр төлөвлөж буйг Зам, тээврийн яамнаас мэдээлэв. Тус нисэх буудлыг өргөтгөж, шинэчлэхтэй холбоотойгоор Улаанбаатар-Даланзадгад чиглэлийн нислэгийг сүүлийн жил гаруйн хугацаанд зогсоосон.
2025-06-18