Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Урьдчилан цэвэрлэх байгууламж суурилуулах шаардлагатай хүнсний 60 үйлдвэр байна

Монголын мянганы сорилтын сангийнхан “Шүүн тунгаая” нийгмийн нөлөөллийн аян өрнүүлж, Улаанбаатар хот дахь үйлдвэрүүдийг хаягдал усаа урьдчилан цэвэрлэхийг уриалсаар байна. Тус байгууллагаас хийсэн судалгаагаар урьдчилан цэвэрлэх байгууламж суурилуулах шаардлагатай буюу их хэмжээний бохирдолтой ус ялгаруулдаг 60 үйлдвэр нийслэлд бий гэнэ. Үүний 31 нь мах, махан бүтээгдэхүүн боловсруулах, 14 нь гурил, нарийн боовны, ес нь согтууруулах ундаа болон ус, ундааны, зургаа нь сүү, сүүн бүтээгдэхүүнийх аж. Эдгээрээс биологийн урьдчилсан цэвэрлэгээ хийх шаардлагатай томоохон үйлдвэр найм бий. Тэдгээр нь нийт хаягдлын 75 хувийг бүрдүүлдэг юм байна.
2025-07-28

 Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавив

УИХ-ын хаврын чуулганаар “Алт-3” аяныг хэрэгжүүлэх тогтоолын төслийг баталсан билээ. Уг тогтоолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэсэгчилсэн хориг тавилаа. Бүрэн эрхийнхээ хүрээнд тэрбээр нэгдүгээрт, тус аяныг хэрэгжүүлэх ажлын хүрээнд улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг нэмэгдүүлэх бодлого баримтлах, хоёрдугаарт, Үндсэн хуулийн зарчимд нийцүүлэх нь зүйтэй гэсэн үндэслэлээр хориг тавьсан аж.
2025-07-28

Нийслэлд 23 хэм дулаан байна

28-нд Дорнод, Сүхбаатарын нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2025-07-28

Гол, нуурын усанд үсэрч шумбах нь хүзүү, нурууны гэмтэл үүсгэх эрсдэлтэй

Урин дулааны улиралд амралт болон аялал зугаалгаар явах үедээ хэн хүнгүй л гол, нуурын усанд сэрүүцэж, сэлж шумбах нь бий. Тэгвэл сүүлийн жилүүдэд ус руу үсэрч шумбах үедээ хүзүү, нурууны гэмтэл авч, амь, эрүүл мэндээ хохироох нь нэмэгдсэнийг Гэмтэл, согог судлалын үндэсний төв (ГССҮТ)- өөс сэрэмжлүүллээ.
2025-07-27

Улаанбаатар-Бээжингийн чиглэлд аравдугаар сар дуустал хүүхэд үнэгүй тээвэрлэх нь

“Хүннү эйр” компани УлаанбаатарБээжингийн чиглэлд энэ оны аравдугаар сар дуустал хүүхэд багачуудыг үнэгүй зорчуулах урамшуулалт хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ. Гол шаардлага нь тухайн хүүхэд заавал гэр бүлийнхэнтэйгээ буюу аав, ээжтэйгээ зорчиж байх ёстой гэнэ.
2025-07-27

Элсэн манхны баяр долоо дахь жилдээ болно

Өмнөговь аймгийн есөн гайхамшгийн нэг Хонгорын элс, Дуут манхны бэлд зохион байгуулдаг Элсэн манхны баяр ирэх сарын 15-17-нд болох нь. Долоо дахь удаагийн арга хэмжээг “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн аялал жуулчлалыг дэмжих зорилгоор илүү өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
2025-07-27

Зорилтот бүлгийн хүүхдүүдийг зуны сувилалд хамруулж байна

Дорнод аймгийн ЗДТГ-аас зорилтот бүлгийн болон суурь өвчтэй хүүхдүүдийг зуны сувилалд хамруулж байгаа аж. Уг кампанит ажлыг Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар тав дахь жилдээ өрнүүлж буй гэнэ. Өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор 2000 орчим хүүхдийг сувилалд хамруулжээ. Тэгвэл өнөө зун аймгийн төвийн зорилтот бүлгийн 90, 13 сумын 300 хүүхдийг орон нутгийн Эрүүл мэндийн төвүүдийг түшиглэн асарч сувилж байгааг албаныхан хэллээ.
2025-07-27

1008 айлын орон сууцад хамруулна гэж иргэдийг залилж байна

Сүхбаатар дүүргийн IX хороонд барьж буй “Ногоон нуур 1008” айлын орон сууцад иргэдийг хамруулна, урьдчилгаа авна гэх ор үндэслэлгүй мэдээлэлд итгэж, хэн нэгэнд мөнгө шилжүүлэхгүй байхыг “Нийслэлийн орон сууцын корпораци” ХК-иас өчигдөр анхаарууллаа. Учир нь дээрх орон сууцыг ашиглалтад оруулаагүй байхад иргэдийн эрэлт, хэрэгцээнд тулгуурлан уг төсөлд хамруулна, худалдан борлуулна, урьдчилгаа авч, түрээсний гэрээ хийнэ гэх зэрэг ташаа мэдээллийг цахим орчинд ихээр түгээх болжээ. Иймд худал мэдээлэлд итгэн ямар нэг худалдан авах захиалга өгөх, урьдчилгаа мөнгө шилжүүлэхгүй байхыг иргэд, олон нийтэд сэрэмжлүүлсэн юм.
2025-07-26

Орхон гол үерийн аюултай түвшнийг 30 см-ээрдаван үерлэв

Архангай, Хэнтий, Дорнод, Хөвсгөлийн нутгаар ойрын өдрүүдэд дуу цахилгаантай аадар бороо орсны улмаас томоохон гол, нууруудын усны түвшин нэмэгджээ. Тухайлбал, Орхон гол үерийн аюултай түвшнийг 30 см-ээрдаван үерлээд байгаа бол Онон, Хэрлэн, Эг, Идэр, Чулуутын усны түвшин мөн 20-25 см хүртэл нэмэгдсэнийг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна.
2025-07-26

Бяцхан ном бүтээх уралдаан зарлалаа

Монгол, Японы хүний нөөцийн хөгжлийн төв, Монголын япон хэлний багш нарын холбоо, Япон сангийнхан хамтран “Япон хэлээр бяцхан ном бүтээцгээе” уралдаан зарлалаа.
2025-07-26

Дорнодод Буриад өв соёл судлалын музей нээв

Дорнод аймгийн Дашбалбар сумын хуучин музейн сан хөмрөгт тулгуурлан байгуулсан Буриад өв соёл судлалын музейг өчигдөр нээж, олон нийтэд танилцууллаа. Эл музейн ажлыг 2019 онд эхлүүлсэн ч цар тахал, санхүүжилтийн хүндрэлээс шалтгаалан ашиглалтад оруулах хугацаа нь хойшилсоор ийнхүү таван жилийн дараа буюу Дашбалбар сумын түүхт 100 жилийн ойгоор хүлээлгэн өгч буйг орон нутгийн удирдлагууд нь мэдээлэв.
2025-07-26

Энэ сарын 28-нд элгэндээ санаа тавиарай

Гепатиттай тэмцэх дэлхийн өдөр энэ сарын 28-нд тохионо. Эл өдрийг дэлхий нийтээр “Гепатитын халдварын тархалтыг таслан зогсоож, элэгний хавдраас сэргийлье” уриан доор тэмдэглэн өнгөрүүлэх юм. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн амбулаторид ирэх даваа гарагт 10.00-12.00 цагт иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх ажээ. Мөн 21 аймаг, есөн дүүргийн эрүүл мэндийн салбарынхан дор бүрнээ арга хэмжээ, өдөрлөг зохион байгуулах гэнэ.
2025-07-25

Монголын “Швейцар” Баян-Өлгий

Далайн түвшнээс дээш 1710 метрийн өндөрт орших, 112 мянган хүн ам бүхий баруун хязгаарын хамгийн алслагдсан аймаг бол Баян-Өлгий. Зүүн болон хойд талаараа ОХУ-тай, баруун өмнөд хэсгээрээ БНХАУ-тай хиллэдэг тус аймгийн заавал үзэж, сонирхох байгалийн сайхныг сонирхуулъя. Та аялалдаа бэлдээрэй.
2025-07-25

Ерөнхий сайд Г.Занданшатар Канадын элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Сандра Шуфани-г албан үүргээ гүйцэтгээд эх орондоо бүр мөсөн буцаж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзав. 
2025-07-25

Хөвсгөл нуурын экосистемийн нөөц, даацыг судална

Хөвсгөл аймгийн Байгаль орчны газар, Хөвсгөл нуур, Эгийн голын сав газрын захиргаа, Хатгал тосгоны Захирагчийн ажлын албанаас Хөвсгөл нуурт экосистемийн нөөц, даацын судалгаа хийлгэх хүсэлтийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газарт тавьжээ.
2025-07-25

Ойн түймрийг унтраахаар 624 хүн, 37 автомашинтайгаар ажиллаж байна

Улсын хэмжээнд өнөөдөр /2025.07.25/ 11:00 цагийн байдлаар ойн 22 түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд-4, Хүдэр суманд-2, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд-1 буюу нийт 7 түймрийг цурамд оруулсан.
2025-07-25

Б.Энх-Амгалангийн биеийн байдлыг харгалзан суллаж, хэргийг прокурорт буцаалаа

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн санаачилгаар УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг дахин хийлээ. Уг нь энэ хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг өнгөрсөн нэгдүгээр сард хийгээд гэм буруутай, эсэхийг дэнслэхээр шүүхэд шилжүүлсэн. Нэгэнт шүүхэд шилжүүлсэн байтал дахин урьдчилсан хэлэлцүүлэг явуулж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэдгийг шүүгдэгчдийн өмгөөлөгч нар энэ үеэр илэрхийлж байв.
2025-07-25

Ус зайлуулагч хийчихэд л жилд хоёр удаа бордюр солих шаардлагагүй болно шүү дээ, хотын дарга аа

Их, бага хэмжээний бороо орсон ч ялгаагүй, ёс юм шиг ус тогтдог газар нийслэлд олон. Түүний нэг нь Баянгол дүүргийн 28 дугаар хороо, X хорооллын автобусны урд буудлын баруун талын гарц юм. Орон сууцын хороолол, хотхонууд руу ордог эл ганцхан замын уулзварт нуур, далай шиг ус тогтдог болоод арав гаруй жил өнгөрчээ. Тэндхийн оршин суугчид бороо орсны дараа уг замын дэргэдүүр явган явах эцэсгүй, үерлэсэн ус нь тэр хавиар нэг халиад машинтай гатлахад ч хүндрэлтэй байдаг аж.
2025-07-25