Зөвлөлтийн дайчдын дурсгалын хөшөөг сэргээжээ
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын дурсгалын хөшөөг сэргээн засварласны дараах нээлтийн ёслолын ажиллагаа боллоо. Тус хөшөөг өнгөрсөн оны намар буюу Халхын голын байлдаанд Зөвлөлт-Монголын цэргийн ялалт байгуулсны 85 жилийн ойг тохиолдуулан Оросын талын санаачилгаар сэргээн засварласан ажээ. Засварын ажилд шаардагдах хөрөнгийг ОХУ-ын Ленинград мужийн төсвөөс хуваарилсан бөгөөд нөхөн сэргээх ажлыг НИТХ-ын дэмжлэгтэйгээр Орос, Монголын компаниуд хамтран гүйцэтгэсэн байна.
2025-01-26
Г.Энхжаргал: Агаарын бохирдол бага жинтэй нярай төрөхөд нөлөөлж байна
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль (АШУҮИС)-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Канадын судалгааны Саймон Фрейзерийн их сургуультай хамтран агаар дахь РМ2.5 тоосонцор ураг, нярайн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буйг тогтоох когорт буюу дагаж судлах судалгааг хийж байна. Судалгааны үр дүн эхнээсээ гарчээ.
2025-01-26
Э.Аялгуу цээж тооллын олон улсын тэмцээнд тэргүүллээ
Дундговь аймгийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай “Цэгц билиг” сургуулийн 7б ангийн сурагч Э.Аялгуу АНУ-ын Лос-Анжелес хотноо зохион байгуулсан “UAAA global cup-2025” цээж тооллын аварга шалгаруулах олон улсын тэмцээний тэргүүн байрт шалгарч, “Алтан цом”-ын эзэн боллоо.
2025-01-25
Элсэлтийн шалгалтыг зургаадугаар сарын 18-21-нд зохион байгуулна
Элсэлтийн шалгалтыг зургаадугаар сарын 18-21-нд зохион байгуулах болсноо Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ. Ингэхдээ хуучин хуваарийн дагуу буюу 18-нд Монголын түүх, англи хэлний шалгалтаар эхлэх юм билээ. Монгол хэл, бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 17-19-нд авахаар товлоод байгаа аж. Сонирхуулахад, 2024-2025 оны хичээлийн жилд ахлах ангид 144 315 сурагч суралцаж байгаа нь нийт хүүхдүүдийн 18 хувь юм.
2025-01-25
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтнууд зөвлөлдлөө
Цагдаагийн албаны тухай, Дотоодын цэргийн тухай хууль, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, тэргүүлэх чиглэлийн талаар удирдах ажилтнуудын дунд нэгдсэн ойлголт бий болгох, цагдаа, дотоодын цэргийн байгууллагын шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлж, хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд иргэдэд хүргэх үйлчилгээг сайжруулан, үр дүнд хүрсэн улс орнуудын туршлага, дэлхий нийтийн чиг хандлагаас суралцах, үйл ажиллагаандаа тулгамдаж буй асуудал, цаашдын бодлого зорилтоо тодорхойлох зорилгоор цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтнууд зөвлөлдөж байна.
2025-01-24
Монголын ингэний сүүний кластер байгуулжээ
Монголын ингэний сүүний кластерыг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Ази тивийн сүүний түншлэлийн нарийн бичгийн дарга нарын газар болон холбогдох мэргэжлийн байгууллагынхан хамтран өнгөрсөн оны сүүлчээр байгуулжээ.
2025-01-24
Багш нарыг цахим ур чадварт сургаж эхлэв
Насан туршийн суралцахуйн төвийн багш, удирдах ажилтны цахим ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Хосолсон сургалтын арга зүй” сэдэвт сургалтыг эхлүүлсэн байна.
2025-01-24
Лабораторийн орчин дахь “цэцэрлэгт хүрээлэн”-тэй танилцаарай
ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн 60 жилийн ойг тохиолдуулан нээлттэй өдөрлөг өчигдөр зохион байгууллаа. Тус хүрээлэн нь Генетикийн, Молекул биологийн, Микробиологийн, Микробын нийлэгжлийн, Ургамлын биотехнологийн, Шувуу, шавж судлалын, Хөхтний экологийн, Гидробиологийн загас судлалын гэсэн найман лабораторитой.
2025-01-24
Эрт илрүүлэгт нийт 1.6 сая орчим иргэн хамруулжээ
Эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд нийт хүн амын 47.1 хувь буюу 1 593 838 иргэн хамрагджээ. Тэдний 509 072 буюу 38 хувь нь эрүүл байсан гэнэ. Харин 62 хувь нь ямар нэгэн өвчин эмгэгтэй байж.
2025-01-24
Нийслэлд хэрэгжүүлэх мега төслүүдийг эрэмбэлэв
Нийслэл Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилтын хүрээнд хэрэгжүүлэх мега төслүүдийг Засгийн газар эрэмбэлжээ.
2025-01-23
Дархан-Уулд анх удаа хөрсгүй, ухаалаг технологи бүхий хүлэмж барьжээ
Хөрсгүй, гидропоник ухаалаг технологи бүхий хүлэмжийг Дархан-Уул аймагт анх удаа барьжээ. “Венло” загварын уг хүлэмж нь 1000 ам метр талбайг хамарсан, ухаалаг, дөрвөн улирлынх гэдгээрээ онцлогтой. Дархан-Уул аймгийн “Их мориг” компанийн эзэмшил газарт “Батхүлэмж” ХХК-ийнхан хүлэмж барих ажлыг гүйцэтгэсэн бөгөөд санхүүжилтийн 30 хувийг хувийн хэвшлийнхэн гаргажээ.
2025-01-23
Дөрвөн сургуулийн захирлын урьдчилсан мэдүүлгийг АТГ-т хянуулж байна
Боловсролын сайдын шуурхай хуралдаанаар ерөнхий боловсролын сургуулийн захирлуудыг шилжүүлэн ажиллуулах журмын хэрэгжилт, нийслэл дэх уурын зуухтай сургууль, цэцэрлэгийн барилга, байгууламжийн талаар хэлэлцжээ. Нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн 154 захирал ажиллаж байгаагаас 20-той нь зөвшилцсөн байна.
2025-01-23
Иргэд нийтийн тээврээр 142.7 сая удаа зорчсон гэв
Нийтийн тээврээр зорчигчдын өнгөрсөн оны статистик мэдээллийг “Улаанбаатар смарт карт” компанийнхан гаргасан байна. 2024 онд иргэд нийтийн тээврээр давхардсан тоогоор нийт 142.7 сая удаа зорчсон байна.
2025-01-23