Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Талийгаач хүүгийн ээж шүүх шинжилгээний дүгнэлтийг эсэргүүцэж буйгаа мэдэгдэв

Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороонд байрлах “Буман жаалууд” цэцэрлэгт өнгөрсөн сарын 28-нд нэг ой хоёр сартай хүүхэд эндсэн харамсалтай хэрэг гарсан. Урьдчилсан байдлаар хүүг хахсаны улмаас нас барсан гэж үзсэн бөгөөд хэргийг тус дүүргийн Цагдаагийн газрын I хэлтэст мөрдөн шалгаж буй.
2024-11-25

“Санан тунхаглах ирээдүй” үзэсгэлэнг энэ сарын 30 хүртэл олны хүртээл болгох нь

“Санан тунхаглах ирээдүй” сэдэвт гэрэл зураг, архивын баримтын үзэсгэлэнг Монголын үндэсний музейд нээлээ. Эл үзэсгэлэнд Үндэсний төв архивын сан хөмрөг дахь 1924, 1940, 1960, 1992 оны Үндсэн хуулиудын талаарх баримтуудыг орчин цагийн уран бүтээлчдийн гэрэл зургуудтай хослуулан дэлгэснээрээ онцлогтой гэнэ.
2024-11-25

О.Алтангэрэл: Хууль бус хөрөнгө хураах хуулийн төсөл гараас гарсан, одоо хууль тогтоогчдын чин зориг мэднэ

-Хог дээр байсан хайрцагтай төрсний гэрчилгээнүүд ямар учиртай вэ? -2018 онд буюу зургаан жилийн өмнө төрсний гэрчилгээний хавтасны загварыг шинэчлэн баталсан юм билээ. Тэр үеийн үйлдвэрийн гологдолтой бүтээгдэхүүний үлдэгдлийг үйлдвэрлэгч компанийн зүгээ хаяхаар ачуулсан байж болзошгүйг шалгасан.
2024-11-25

Олон улсын 2000 гаруй шилдэг багшаас С.Агиймаа гуравдугаар байр эзлэв

Уг тэмцээн нь багш нарын боловсролын чанар, хичээл заах ур чадвар, сургалтад оруулж буй хувь нэмрийг үнэлэх зорилготой аж. Суралцагчдад үзүүлэх нөлөө, инновац ба бүтээлч байдал, хамт олон, нийгэмтэй харилцах харилцаа, мэргэжлийн ур чадвар зэргийг харгалзан үзэж дүгнэдэг юм байна.
2024-11-25

Зулын 25-ны өдөр тохиож байна

Богд Зонховын их дүйчэн буюу зулын 25-ны өдөр өнөөдөр тохиож буй. Энэ өдрийг тохиолдуулан Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийнхэн Богд Зонховын сургаал айлдах гэж буй талаараа мэдээллээ. Тухайлбал, “Тэтгэн ариусгах санваар” хэмээх номыг эл өдөр тус хийдийн тэргүүн их хамба лам Д.Жавзандорж айлдах юм байна.
2024-11-25

Нүүрстөрөгчийн зах зээлээс санхүүжилт босгож, 1059 га талбайг ойжуулна

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, Дархан-Уул аймгийн ЗДТГ, “Орда вэлф” ХХК-ийнхан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ногоон Дархан-2032” хөтөлбөрийн хүрээнд гурван талт хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Үүний хүрээнд Дархан-Уул аймгийн Хонгор сумд 2025-2027 онд 1059 га талбайд ойн зурвас байгуулж, Хараа голын эрэг дагуух 109 га газарт татмын ойжуулалт хийхээр төлөвлөжээ.
2024-11-25

Хаягжуулалтыг цэгцлэх ажлын хэсэг байгуулжээ

Засгийн газраас 2022 онд Хаягийн мэдээллийн сангийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэх тухай 180 дугаар тогтоол баталжээ. Энэ тогтоолын дагуу 21 аймаг, 330 сумын гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах, хаягийн мэдээллийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэх ажлууд хийж байгаа гэнэ.
2024-11-25

Эм, химийн бодис ууж хордсон хүмүүсийн 80.5 хувь нь хүүхэд байна

Цэргийн төв эмнэлгийн харьяа Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төв болон Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд энэ оны эхний 11 сарын байдлаар 1230 иргэн химийн цочмог хордлогын улмаас эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан байна.
2024-11-25

“Гурвансайхан” нисэх буудлын засварын ажлыг жуулчны улиралтай давхцуулахгүй байхыг анхааруулжээ

Засгийн газар орон нутаг дахь дөрвөн нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтыг нь сайжруулахаар шийдвэрлэсний нэг нь Өмнөговийн “Гурвансайхан” юм.
2024-11-25

Дэлхийн оюутны аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнээс Дэлхийн аваргын эрх атгалаа

БНХАУ-ын Шямэнь хотноо 2024 оны 11 сарын 22-24-нд болсон Дэлхийн оюутны аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд эрэгтэй, эмэгтэй 12 шилдэг баг тив тус бүрээсээ шалгаран оролцлоо. Монголын баг нь өнгөрсөн 6 дугаар сард БНХАУ-ын Зоушан хотноо болсон Азийн оюутны аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд оролцсон 16 багаас шигшээ тоглолтод шалгаран, мөнгөн медаль хүртсэнээр дэлхийн аваргад ийнхүү оролцох эрхээ авсан.
2024-11-25

Үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй гаалийн байцаагчдыг шалгуулахаар болжээ

Үндэслэлгүй хөрөнгөжсөн, хөрөнгө орлогын мэдүүлгээ хуудуутай гаргасан байж болзошгүй 11 байцаагчаа шалгуулахаар Гаалийн ерөнхий газрын дэд даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Энхтайван АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваад хандан албан бичиг хүргүүллээ. Олон нийтийн сүлжээ, цахим мэдээллийн хэрэгсэлд гарсан нэр бүхий гаалийн байцаагчдын зураг, хөрөнгө, орлого зэргийг хууль ёсоор олж авсан, өвлөсөн, эсэх, тухайн хөрөнгүүд нь бодит, үгүйг нягтлан шалгаж тогтоолгохоор ийнхүү хандсан байна.
2024-11-25

Залснаар биш, хэрэгжүүлснээр батжих Үндсэн хууль

Ардчилсан улсад иргэдийнхээ юу идэх, үгүйг төрөөс заадаг болох нь, бүх айл битүү шөл идэх боломж, нөхцөлийг бүрдүүлчхээд ийм зүйл ярь гэх мэтээр иргэд бухимдав. Баяр бү­рийг онцлог, үн­дэсний хоолтой болгох, үүгээрээ дамжуулан соёл, уламжлалаа за­лууст түгээх “гэгээн” зо­рил­готой уриалга байсан ч хэн, хэзээ, хэрхэн илэрхийлэхээс эх­лээд байгаа оносонгүй. Үүний оронд Үндсэн хууль­тай болсны ач холбогдлыг со­нирхолтой аргаар хүүхэд, залууст таниулах талаар ярь­сан бол илүү даацтай сонсогдох бай­лаа.
2024-11-25

“Гоёл-2025” наадмын топ моделиор А.Хулан шалгарав

А.Хулан Монголын дизайнеруудын холбооны гэрээт загвар өмсөгч бөгөөд 22 дахь жилдээ загварын тайзнаа алхаж буй гэнэ. Тус наадмын шилдгийн шилдэг дизайнер цомын эзнээр “Урлахуй” брэндийг үүсгэн байгуулагч Ө.Мөнхцэцэг тодорлоо. Харин шилдэг залуу дизайнераар Н.Галдамаа шалгарсан юм. “Гоёл-2025” наадмын тайзнаа Монгол, БНХАУ, ОХУ-ын чадварлаг моделиуд алхаж, монгол дизайнеруудын бүтээлийг амилуулжээ.
2024-11-25

Уралдаан зарлаж суухаар түлшнийхээ чанарт анхаараач

“Тавантолгой түлш” ХХК-ийн Чанар борлуулалтын хэлтсээс “Миний мэдэх сайн түлш” гэрэл зургийн уралдаан зарлаж, нэг сарын хугацаанд бүтээл хүлээн авчээ.
2024-11-25

Дорнод аймагт ноцтой осол гарч, 7 хүн эндлээ

Дорнод аймгийн замд энэ сарын 23-нд буюу өчигдөр орой зам тээврийн ноцтой осол гарч, 7 хүн нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
2024-11-24

Ахмад настны асаргааны олон хувилбарт үйлчилгээтэй болно

Ахмад настны хөгжлийн төв, асаргааны олон хувилбарт үйлчилгээтэй болно
2024-11-24

Данх цэвэрхэн бол цахилгаанаа 20 хувиар хэмнэнэ

Цахилгааны үнийг энэ сарын 15-наас эхлэн 30 хувиар нэмээд буй билээ. Мөн эх үүсвэрүүдийн хүчин чадлаас хамааран энэ өвөл цахилгаан хязгаарлаж болзошгүй талаар албаныхан анхааруулах болсон.
2024-11-24

Ихэнх нутгаар хүйтэрч, салхи шуургатай

 24-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, салхи шуургатай байна.
2024-11-24