Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

УЛААНБААТАР МАРАФОН-2026: ХААН Банкны асарт зочилсон хүн бүрд онцгой бэлэгтэй!

Спортын өсөлтийг дэмжигч ХААН Банк эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлж, олон нийтийг идэвхтэй хөдөлгөөнд уриалж “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн ерөнхий ивээн тэтгэгч, “Гэр бүлийн марафон”-ыг дэмжигч байгууллагаар хамтран ажиллаж байна.
2026-05-21

Сэтгүүлч Л.Баяржаргалтай ХЭҮК-ынхон нэг бус удаа уулзжээ

Нэгүүн.мн сайтын сэтгүүлч, эрхлэгч Л.Баяржаргалыг ЭЦА-ныхан шалгаж, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн захирамжаар цагдан хорьсноос хойш багагүй хугацаа өнгөрөв.
2026-05-21

Т.Ерөөлт дөрвөн дэх удаагаа аварга болов

Кастингийн спорт нь дэлхийд техник, ур чадварыг өндөр түвшинд шаарддаг загасчлалын спортын нэг төрөл юм. Шидэлтийн техник, зай, нарийвчлал, салхи ны тооцоолол, биеийн хяналт, спортын сахилга бат зэрэг олон чадварыг нэгтгэдэг. Энэхүү спорт нь албан ёсны дүрэм, шүүгч, шигшээ багийн бүрэлдэхүүнтэй.
2026-05-21

Увсад цас орж, халтиргаа гулгаа үүссэний улмаас зорчих хөдөлгөөнийг түр хязгаарлав

Увс аймгийн ихэнх нутагт уржигдар 16.00 цагаас хүчтэй бороо, нойтон цас орж, эрс сэрүүсэж, зорчих хэсэг цасаар хучигдан, авто замын нөхцөл байдал хүндэрсэн байна. Тодруулбал, Улаангомд 24, Малчинд 16, Цагаанхайрханд 13, Баруун­туруун, Өндөрхангайд найм Тэс, Зүүнговьд долоо, Өмнөговьд 6.6 мм хур тунадас оржээ.
2026-05-21

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн гарааны цагийн хуваарийг танилцуулж байна

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийг энэ сарын 23-ны өдөр зохион байгуулна. Энэ жилийн марафонд 46 мянга гаруй хүн бүртгүүлсэн нь өнгөрсөн жилийн оролцогчдоос хоёр дахин өссөн үзүүлэлт юм.
2026-05-21

Сургууль, цэцэрлэгийн засварт хортой будаг, шохой ашиглахыг хориглож, хяналт тавих нь

Сургууль, цэцэрлэгүүдийн амралт хэдхэн хоногийн дараа эхлэх гэж байна. Үүнийг залгаад боловсролын байгууллагууд засварын ажлаа эхлүүлнэ. Төрийн өм­ чийн сургууль, цэцэрлэгүүдийн барилгын их засварыг улсын төсвөөс санхүүжүүлдэг бол анги танхим, ширээ сандал будах зэргийг эцэг, эхчүүдийн хандиваар хийдэг бичигдээгүй хуультай.
2026-05-21

Нийслэлийн ИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж 26 тогтоолын төсөл баталжээ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит VII хуралдаан өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж, 28 асуудлыг хэлэлцэж 26 тогтоолын төсөл баталснаар өндөрлөлөө.
2026-05-21

Т.Даваадалайг цагдан хорих саналыг шүүх хойшлуулсаар байх уу

“Нийслэл Улаанбаатар хотын төсвийн хаалттай, үр ашиггүй зарцуулалт, түүний нийт зарлага 1.2 их наядаас 5.8 их наяд төгрөг болж огцом өссөн ч бодит хэрэгжилт, нийгэмд үзүүлж буй үр нөлөө, төсвийн зарцуулалтын ил тод байдал, хяналтгүй байна. Өндөр дүнтэй хөрөнгө оруулалтын төслүүдийн үр ашиггүй, гүйцэтгэл дутуу, төлөвлөгөөний биелэлт хангалтгүй байгаа нь төсвийн хариуцлагын зарчим алдагдсан эсэхэд санхүү, хууль зүйн үнэлгээ өгөх шаардлагыг бий болгосон.
2026-05-21

Нийслэлийн 2024-2026 оны төсвөөр ерөнхий сонсгол хийнэ

Нийслэлд хэрэгжүүлж буй мега төслүүдийн явцад хууль тогтоомжийг хэрхэн хангаж буйг шалгуулах зорилгоор хяналтын ерөнхий сонсгол хийх хүсэлтийг энэ сарын 3-нд Ж.Золжаргал тэргүүтэй 20 гаруй гишүүн УИХ-ын даргад тавьсан юм. Улаанбаатар хотын төсөв жил бүр 30 гаруй хувиар өсөж, сүүлийн Засаг дарга нь түүхэнд байгаагүй их мөнгө, эрх мэдэлтэй ажилласан.
2026-05-21

“Соёл вилнесс төв”-ийн хяналтын камер хүний эрх зөрчсөнийг шүүх тогтоолоо

Иргэд алжаал, ядаргаагаа тайлахаар үйлчлүүлдэг “Соёл вилнесс төв” буюу МЧБС ХХК-д шүүх торгох шийтгэл оноолоо. Тус компанийнхан хяналтын камер суурилуулахдаа хүний эрх зөрчсөн учраас эрх бүхий албан тушаалтны шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн дагуу найман сая төгрөгөөр торгосон аж.
2026-05-20

Гэр бүл, хүүхдийн хэргийг олон улсын жишгээр шийдвэрлэхэд анхаарсан гэв 

Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг өчигдөр олон нийтээр хэлэлцүүллээ. Засгийн газраас тус хуулийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 14-нд УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Хуулийн төслийн ажлын хасгийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал “Өнөөдрийн хэлэлцүүлэгт дотоодын 32 шүүгч, АНУ-ын Техас мужийн 19 шүүгч, прокурор, оюутан оролцож байна.
2026-05-20

“UB сab” компани 11 тэрбум төгрөгийн татвар төлжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр “UB cab” компанийн үйл ажиллагаатай танилцсан байна. Энэ нь 1.8 сая хэрэглэгч, 120 мянга гаруй жолоочтой такси үйлчилгээ эрхлэгч компани юм.
2026-05-20

Шатахууны торх дэлбэрснээс гагнуурчин амиа алджээ 

Сонгинохайрхан дүүргийн нутаг, хуучнаар 22-ын товчооны дэргэд үйл ажиллагаа явуул­даг бордооны үйлдвэрийн хажууд ша­тахууны торх (ёмкость) дэлбэрснээс хүний амь үрэгджээ
2026-05-20

Бага, дунд орлоготой иргэд ногоон орон сууцын ипотекийн зээлд хамрагдах боломжийг бүрдүүлнэ

Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм ассет менежмент” ХХК-ийнхан уржигдар “Ариг”, “Капитрон” банктай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Ингэснээр “Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл”- ийн хоёрдугаар ээлжийн 4200 айлын орон сууцын барилгыг хамтран санхүүжүүлэх боломж бүрдэж буй.
2026-05-20

АХБ-ны 130 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр боловсролын чанар, хүртээмжийг сайжруулна

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад зохион байгуулж буй Дэл­хийн боловсролын чуулга уулзалтад Бол­овсролын сайд Л.Энх-Амгалан оролцож байна.
2026-05-20

Хөдөлмөрийн насны хөгжлийн бэрхшээлтэй 89 594 иргэний 18.1 хувь нь л ажил эрхэлж байна

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрынхан “Хөгж­лийн бэрхшээл, хүнд үү, нийгэмд үү” сэдвээр өчигдөр сэтгүүл­­чидтэй уул­заж, мэдээлэл өгөв.
2026-05-20

“Өрхийн эмч нарын ажлыг хамрагдсан сургалтаар биш, үзүүлсэн тусламжаар нь үнэлдэг”

Манай улсын хэмжээнд нийт Өрхийн эрүүл мэндийн 225 төв (ӨЭМТ) үйл ажиллагаа явуулж, 1600 гаруй эмч ажиллаж байна. Тэднийг 70 гаруй хувийг 25- 40 насны залуус эзэлдэг бөгөөд салбарын тулгамдаж буй асуудлуудын талаар Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооноос өчигдөр мэдээлэл өглөө.
2026-05-20

Хайлаастаас Дарь-Эхийг холбосон авто замаас Сэлбэ дэд төвтэй холбогдох 960 метр авто зам барьж байна

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Хайлаастаас Дарь-Эхийг холбосон авто замаас Сэлбэ дэд төвтэй холбогдох 960 метр авто замыг барьж байна. Тус замыг долоодугаар сарын 1-нд ашиглалтад оруулна.
2026-05-20