Сүлжээ гацаж, үнэлгээний шалгалт үлгэр болов
Ерөнхий боловсролын сургуулийн болон багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээний шалгалтыг өнгөрсөн даваа гаргаас эхлүүлсэн. Энэ сарын 23-ныг хүртэл үргэлжлэх уг шалгалтад ерөнхий боловсролын 700 гаруй сургуулийн 850 мянга орчим сурагч оролцож, 30 мянган багшийн “хувь заяа”-г шийдэх юм. Өөрөөр хэлбэл, түүврийн аргаар сонгогдсон сурагчдын үнэлгээгээрнь багш нарын ажлын үр дүнг тооцно. Үүнийг бодит үнэлгээ болж чаддаггүй, хэт өрөөсгөл хэмээн багш нар шүүмжилдэг ч Боловсролын яам, Боловсролын үнэлгээний төвийнхөн заавал авах ёстой хэмээн улайрч, хүчээр шахуу зохион байгуулдаг билээ.
2025-05-15
Эрх чөлөөгөө эрх баригчдад худалдмааргүй байна
Дорноговь аймагт энэ сарын 12-нд зохион байгуулсан Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаанд УИХ, Засгийн газрын гишүүд олноор морилохдоо хувь, хувьсгалын пиарчдаа дагуулахаа мартсангүй. “Эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй” гэсэн зарчмаар нийтийг хамруулан редакцтай, редакцгүй хамаагүй нийт 90 сэтгүүлч, зурагчин, зураглаачийг гурван автобусаар авч явсан тэд Хамрын хийд үзүүлэх зэргээр төсвийн мөнгөөр хэрэндээ л бөөцийлж. Өдрийн 300 мянган төгрөгийн томилолттой, нэг сэтгүүлч говиор гурав хонохдоо 900 мянган төгрөг гэхээр нийт 90 саяыг цацаж. Хэвлэл мэдээллийнхэн маань харин “Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан амжилттай болж өндөрлөлөө” гэдэг сүржин гарчигтай албаны мэдээг зэрэг зэрэг түгээснээс өөр олигтой өнцөг, олон ургалч үзэл үнэртсэнгүй. Ямар сайндаа л “Хорооноос тавьж өгсөн гарчиг” гэж шоолуулж байх вэ дээ.
2025-05-15
“Плэйтайм”-ынханд зориулж татвар төлөгчдийн 18.6 тэрбум төгрөгөөр зам тавина гэвүү
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар “Плэйтайм” хөгжмийн наадмын талбай руу 9.3 тэрбум төгрөгөөр авто зам тавих нээлттэй сонгон шалгаруулалтын тендер зарлажээ. “Тоньюукукийн замаас “Плэйтайм” аялал жуулчлалын цогцолбор хүртэлх авто зам, замын байгууламжийн ажил” хэмээн албан ёсны мэдээлэлд нь дурджээ. Энэ ажлын нийт төсөвт өртөг нь 18.6 тэрбум төгрөг бол зөвхөн энэ онд санхүүжүүлэх нь 9.3 тэрбум аж. Санхүүжилтийн эх үүсвэр нь мэдээж орон нутгийн төсвийн хөрөнгө буюу нийслэлчүүдээс төвлөрүүлсэн татварын мөнгө.
2025-05-15
1700 орчим хүүхэд байнгын хэвтэрт байна
Жил бүрийн тавдугаар сарын 13-ныг бага насны хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлэх дэлхийн өдөр болгон тэмдэглэдэг. Mанай улс НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод 2009 оны энэ өдөр нэгдэн оржээ. Хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлснээр тухайн хүүхдэд хугацаа алдахгүйгээр дэмжлэг үзүүлэх, мөн хоёрдогч хүндрэлээс сэргийлэх томоохон алхам гэж мэргэжилтнүүд үздэг. Өөрөөр хэлбэл, хүүхдийг хөгжлийн хоцрогдолтой байна уу, үгүй юү гэдгийг эрт илрүүлснээр хөгжлийн бэрхшээлийг 30 хүртэлх хувиар бууруулах боломжтой гэсэн дэлхий нийтийн судалгаа бий аж.
2025-05-14
“Даллас Маверикс” багийг аз ивээлээ
NBA-ийн 2025 оны драфтын сугалаанд ялснаар “Даллас маверикс” баг Л.Дончичийн дараах эрин үеэ амжилттай эхлүүлэх бүрэн боломжтой боллоо. Уг сугалаанд ялах ердөө 1.8 хувийн боломж тус багт байсан бөгөөд энэ нь драфтын түүхэн дэх хамгийн “азтай” тохиолдол аж. Өөрөөр хэлбэл, “Даллас” баг 10 байр ахиж, драфтын эхний сонголтыг хийх боломжтой болж байна. Тэр сонголт нь мэдээж Дьюкийн их сургуулийн залуу од Күүпер Флагг байх биз ээ.
2025-05-14
“Нийслэлийн төсвийн 300 сая төгрөгөөр хяналтгүй, чанаргүй ажил хийж байна”
“Монголын залуучуудын эвсэл” төрийн бус байгууллагынхан Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн төв, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийнхэнтэй хамтран Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутагт хийж буй тохижилтын нэгэн ажилд хяналт шалгалт хийсэн талаараа мэдээлэв. Ингэхэд тухайн ажлыг оршин суугчдын санал, хэрэгцээнд үндэслээгүй, чанарын шаардлага хангахгүй материалаар ямар ч хяналтгүй хийж байгаа нь тогтоогджээ. Засаж, тохижуулах нэрээр явган хүний бүрэн бүтэн, эвдрэл гэмтэлгүй замыг хуулж, төсвийн хөрөнгийг үнэгүйдүүлэн, оршин суугчдын тав тухыг алдагдуулж байна гэж тэндхийн иргэд гомдол гаргасанаж.
2025-05-14
Халаалт, халуун усгүй “хахир” өдрүүд айсуй
Улаанбаатарчуудыг чийрэгжүүлэх, улсын бодлогот “кампанит ажил” маргаашаас албан ёсоор эхлэх нь. Эрчим хүчний холбогдох хууль, журамд заасны дагуу жил бүрийн энэ өдөр айл өрх, аж ахуйн нэгжүүдийн халаалтыг зогсоож, байршил, үйл ажиллагааны онцлогоос нь хамааран есдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 1 хүртэл хязгаарладаг.
2025-05-14
“Ирээдүйн ургамал хамгаалагч” өдөрлөг зохион байгуулав
Олон улсын ургамал хамгааллын өдрийн ач холбогдлыг таниулах зорилгоор оюутан, сурагчдад зориулсан “Ирээдүйн ургамал хамгаалагч” өдөрлөгийг өчигдөр зохион байгууллаа. Ургамал хамгааллын өдрийг энэжил “Ургамлын эрүүл мэнд бол нэг эрүүл мэнд” уриан дор тэмдэглэлээ. Ургамал нь хүн төрөлхтний хэрэглэж буй хүнсний 80, агаарын 98 хувийг бүрдүүлдэг. Тиймээс ургамал хамгаалах нь байгаль экологийн асуудал төдий бус нийгмийн эрүүл мэндэд ч хамааралтай гэж үздэг байна.
2025-05-13
Бөөрний архаг өвчтэй хүн шар будааг тохируулж хэрэглэх ёстой
“Шар будаа бөөрөнд сайн, давсагны чулуутай хүнд онцгойлон ач тустай. Шар будааг дэвтээж хандлан ууснаар богино хугацаанд бөөрний чулуу хайлж, шээсээр гарна. Бөөрний хүнд хэлбэрийн өвчнийг хүртэл анагаах шидтэй” гэсэн мэдээллийг баримт шалгагчид нягтлаад төөрөгдүүлсэн болохыг тогтоожээ.
2025-05-13