Олон улсын хүн төрхт роботын спортын анхдугаар наадмыг БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо наймдугаар сарын 15-17-нд зохион байгуулах нь. Эл наадамд оролцох роботууд алхах, гүйх болон гар бөмбөгийн зэрэг олон сонирхолтой уралдаанд хүч сорих аж. Мөн роботууд хүндэтгэлийн жагсаалд оролцож, хиймэл оюуны тусламжтай өөрсдийн хэлээр танилцуулга бэлтгэж, олон сонирхолтой үзүүлбэр толилуулах юм. Уг наадам нь боловсрол, эрүүл мэнд, спорт зэрэг салбарт роботыг нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой гэнэ.
Олон улсын хүмүүн төрхт роботын спортын анхдугаар наадмыг Бээжингийн технологийн бэлгэ тэмдэг гэлцдэг “Шувууныүүр” үндэсний цэнгэлдэх хүрээлэн болон “Мөсөн тууз” тэшүүрийн ордонд зохион байгуулахаар төлөвлөжээ.
У.Сүрэн