Татвараар “тансагласан” ч шатаар өгссөн Б.Заяабал
Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй УИХ гэхчлэн онцлогтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
2025-11-24
Б.Энх-Оргил Фабрико Андрадетай тулалдах нь
Монголын холимог тулаанчдаас “Physical: Asia” шоунд улсаа төлөөлж оролцсон Б.Энх-Оргил Тайландын Бангкок хотод Бразилын тамирчин Фабрико Андрадетай ирэх сарын 5-нд аваргын бүсний төлөө тулалдана. Түүнээс гадна мэргэжлийн боксын тулаанд зургаан удаа ялалт байгуулсан Х.Энхмандах АНУ-ын Калифорни мужийн рингэнд Пуэрто Рикогийн туршлагатай тулаанч, 12 ялсан Брайан Акуино Луготой өрсөлдөх бол Э.Баярцогт дэлхийн хамгийн амаргүй тулааны төрөлд багтдаг нүцгэн гарын боксын BKFC-гийн дэвжээнд Райан Петерсений эсрэг анхны тулаанаа өрнүүлэх нь.
2025-11-21
“Тэр цаашдаа толгойгоо дааж амьдрах болно”
Хатан хаан II Элизабет агсны хайртай хүү, III Карл хааны дүү, хааны гэр бүлийн хамгийн олонд танил бус гишүүн, насанд хүрээгүй охидыг хү чирхийлсэн хэрэгт буруутгагдсан Эндрю явж явж ханхүүгийн хэргэмээ алдав. Түү нийг нэн хатуу шийтгэлээ. Британийн түүхэнд үүнтэй дүйх шийтгэл бараг байхгүй гэж хэлж болно.
2025-11-21
Э.Мөнх-Эрдэнэ, М.Борхүү нар өвлийн олимпын эрхийн оноо цуглуулах тэмцээнд өрсөлдөнө
Тэшүүрийн тамирчдаас ОУХМ Э.Мөнх-Эрдэнэ “World tour” өвлийн олимпын эрхийн оноо цуглуулах тэмцээнд оролцохоор Польшийн Гданск хотод бэлтгэлээ эхлүүлсэн. Тэрбээр тус тэмцээнд дэлхийн шилдэг 53 тамирчинтай хурд сорих “Mongolian saigas short track” багийнхаа уралдааны өмсгөл дээр овог, нэрээ бичүүллээ. Түүнтэй хамт улсаа төлөөлж өрсөлдөх М.Борхүү хэдхэн хоногийн өмнө Казахстаны Астана хотод зохион байгуулсан залуучуудын “Дэлхийн цом”ын хоёр дахь цувралд оролцохдоо хамгийн ойрын зай болох 500 метрт (2) уралдаж 25 дугаар байр эзэлж, хэсэгтээ хоёрт орсон.
2025-11-21
Чингис хааны өв ба гэрээс
Багшгүй эрдэм гэж нэгээхэн ч үгүй тул багшийн ачлал эрдэм хэмжээлшгүй их билээ. Хэмжээлшгүй ачит олон сайхан багшаар хичээл ном заалгаж байсны нэг нь Монгол Улсын Ардын багш, Төрийн шагналт, хэл шинжлэлийн шинжлэх ухааны доктор, профессор Шаравын Чоймаа багш билээ. Тэрбээр 1988 оноос сонин хэвлэлд монгол бичгийн хичээл тогтмол нийтлүүлж байгаад, 1989 оноос үндэсний телевизээр бүх нийтэд монгол бичгийн цуврал хичээл зааж, ард түмний дунд “Монгол бичгийн Чоймаа багш” хэмээн мөнхөд алдаршжээ. Монголд ардчилсан хувьсгал өрнөж, үндэсний ухамсар хүчтэй сэрж асан цагт Чоймаа багшийн хичээл үндэсний бичиг үсгээ сурч мэдэх хүсэл тэмүүллийн галыг бадраасан их үйл хэрэг байв.
2025-11-21
“Дэлхий монголчуудыг өөр нүдээр харж эхэлсэн нь бидний хувьд хамгийн том ялалт байлаа”
“Netflix”-ийн “Physical: Asia” шоу нэвтрүүлгийн ялагчаар Солонгосын баг шалгарч, нэг тэрбум воны шагнал хүртэв. Харин Монголын баг эл шоуны туршид хамгийн хүчтэй өрсөлдөгч болох Австрали, Турк, Японы багийг ялж, хоёрдугаар байрт шалгарлаа. Эл тэмцээнд Монголын багийг төлөөлж улсын арслан Б.Орхонбаяр, холимог тулаанч Б.Энх-Оргил, сагсчин Э.Дөлгөөн, волейболын олон улсын хэмжээний мастер Г.Хандсүрэн болон жүдоч О.Адьяасүрэн, Гавьяат жүжигчин, циркчин Э.Лхагва-Очир нар оролцсон юм. Багийн гишүүд богино хугацаанд хамгийн сайн тулааны стратеги дор эвлэлдэн нэгдэж, байгаа бүхнээ шавхан тэмцэж, бие биедээ тусалж, тэсвэр тэвчээр, хурд, хүч, авхаалж самбаа, оюун ухаан, уян налархай байдал гээд өөр өөрийн өнгөөр тодрон гэрэлтэв.
2025-11-20
Эмч, мэргэжилтнүүд ур чадварын танхимтай боллоо
Баянгол дүүргийн XX хороо, Сонсголон дахь Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийг Засгийн газрын тогтоолоор 2019 онд БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барьсан билээ. Тэгвэл мөн тус улсын Элчин сайдын яамны санхүүжилтээр уг төвийн эмч, мэргэжилтнүүдийн эмнэл зүйн ур чадварыг хөгжүүлэх сургалтын иж бүрэн танхимыг тохижуулж хүлээлгэн өгчээ.
2025-11-20
Банк бус санхүүгийн салбарын хөрөнгө 8.5 их наяд төгрөгт хүрчээ
Санхүүгийн салбарын өнгөрсөн улирлын тоймыг Санхүүгийн зохицуулах хорооноос танилцууллаа. Санхүүгийн салбарын зах зээлийн үнэлгээ, нийт хөрөнгийн хэмжэээ энэ оны гуравдугаар улиралд ДНБ-ий 28.7 хувьд хүрчээ. Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2021 оны мөн үеийнхээс 2.7 дахин, өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад есөн хувиар өссөн буюу 1.1 их наяд төгрөгт хүрсэн байна.
2025-11-20
Хүлэмжийн хийн ялгарлыг 30.3 хувиар бууруулах тухай санал солилцож байна
Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх НҮБ-ын суурь конвенцын Талуудын 30 дугаар бага хурал (COP30)-ыг Бразилын Белем хотноо зохион байгуулж байна. Эл хуралд манай улсаас БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар тэргүүтэй төлөөлөгчид оролцож буй бөгөөд NDC 3.0 шинэчилсэн зорилтоо танилцуулж, 2035 он хүртэл хүлэмжийн хийн ялгарлыг 30.3 хувиар бууруулах амлалтаа хэрэгжүүлэх бодлого, уур амьсгалын тэсвэржилтийг сайжруулах талаар олон улсын байгууллага, түнш орнуудтай санал солилцож байна. Мөн эл хурлын хүрээнд БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар Риогийн гурван конвенцын хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх зорилготой уулзалтад оролцож, байр сууриа илэрхийлжээ.
2025-11-20
Хубилай сэцэн хааны үйл хэрэг, түүхэн гавьяаг хэлэлцлээ
Хубилай сэцэн хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан “Хубилай сэцэн хаан: Амьдрал үйл хэрэг” эрдэм шинжилгээний хурлыг өчигдөр МУБИС-д зохион байгууллаа. Хуралд Шинжлэх ухааны академийн гишүүд, академичид, их, дээд сургуулийн эрдэм шинжилгээний ажилтнууд, багш, эрдэмтэн, судлаачид тэргүүтэй салбарын нэр хүндтэй зочид оролцов. Тэд Монголын эзэнт гүрний түүх, Хубилай хаан судлалын цаашдын бодлого, зорилт, үйл ажиллагааны талаар байр сууриа илэрхийлж, энэ чиглэлээр шинжлэх ухааны томоохон төсөл, хөтөлбөрүүдийг өргөн хүрээнд хэрэгжүүлэх шаарлагатайг онцлон тэмдэглэлээ.
2025-11-20
Ашигт малтмал олборлохдоо хаягдал усны далан сэтэлсэн байжээ
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ)-ны Салбарын хяналтын газрынхан иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу Архангай аймгийн Цэнхэр сумд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудад хяналт шалгалт хийснийг мэдээллээ. Орон нутгийн иргэд “Уул уурхайн компаниуд олборлолтын улмаас үүссэн шар усны даланг сэтэлж, Орхон голыг бохирдуулж байна” гэх гомдол гаргасан аж. Үүний дагуу салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан удирдамжийн дагуу аймгийн Байгаль орчны газар, Орхон, Чулуут голын сав газрын захиргааныхан хамтран дээрх хяналт шалгалтыг зохион байгуулжээ.
2025-11-20
Н.Учрал: Засгийн газрын тогтвортой үйл ажиллагааг хангана
МАН-ын 31 дүгээр Их хурлаас Бага хурал, Хяналтын ерөнхий хорооны бүрэлдэхүүнээ шинэчлэн баталсан. Улмаар уржигдар Бага хурлын анхдугаар хуралдаан болж, Удирдах зөвлөлийн 39 гишүүнээ шинээр сонгосон юм. Их хурлын үр дүнгийн талаар МАН-ын шинэ дарга Н.Учрал, ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нар өчигдөр мэдээлэл хийв.
2025-11-20
Хэрэглээгээ танасаар хэдий болтол тэсэх вэ
Хан-Уул дүүргийн VI хорооны иргэн О.Урангарав сар бүрийн 15-нд цалингаа авдаг. Энэ сарынх нь цалин 17-ны өдөр бууснаар хүнс, ахуйн хэрэглээнийхээ зүйлсийг худалдан авахаар явлаа. Гурван ам бүлтэй айл хагас сарын бүх хэрэглээндээ 400 000 төгрөг зарцуулах учиртай. О.Урангарав арай үнэ хямдыг нь бодож “Барс” захаар үйлчлүүлдэг. “Барс”-д уржигдрын байдлаар нэг кг будаа 3600-5000, сахар 3500, үхрийн ястай мах 19 000-20 000, ясгүй нь 22 000-23 000, хонины мах 16 000-17 000 төгрөгийн үнэтэй байв.
2025-11-20
Улаан буудай, тэжээл, тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүний гаалийн татварыг чөлөөлнө
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр баруун бүсийн импортын улаан буудай, мал, амьтны тэжээл болон тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тогтоолын төслийг өчигдөр өргөн барьжээ. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын их хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.
2025-11-20
Л.ГАНБАТ: Бидний бахархал бол хүн төрөлхтний түүхэнд оруулсан хувь нэмрээ нотлон харуулах юм
Их Эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой маргааш тохионо. Их Монгол Улсыг байгуулан, Монгол туургатныг нэгтгэсэн Эзэн богд Чингис хааны намтар, түүх болон түүхэн сурвалжуудыг олон талаас нь харьцуулан судлахын ач холбогдлын талаар ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Монголын эзэнт гүрэн, дундад үеийн түүхийн салбарын эрхлэгч, доктор Л.Ганбаттай ярилцлаа.
2025-11-20
Нийслэлийн төсөвт 4.3 их наяд төгрөг төвлөрүүлнэ
Төсвийн тухай хуулийн дагуу нийслэлийн 2026 оны төсвийн төслийг иргэд, олон нийтэд танилцуулж, тэдний санал, хүсэлтийг тусган боловсруулах зорилгоор нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энэ үеэр хэлэлцүүлэгт оролцогчид иргэдийн өгсөн саналын дагуу ирэх оны төсвийг хотын дэд бүтэц, төлөвлөлт, орон сууцжуулах төслүүдэд түлхүү зарцуулах, тэр дундаа сургууль, цэцэрлэг барих, анхан болон дунд шатны төрийн байгууллагуудын үйлчилгээ, харилцаа хандлагыг сайжруулах, хүнд суртал, татварын ачааллыг бууруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлуудад анхаарал хандуулах хэрэгтэйг онцолсон байна.
2025-11-20
Орон нутгийн сургуулиудад “Pearson” хөтөлбөрийн талаар дэмжлэг үзүүлэв
Манай улс 2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургалтын агуулгад англи хэлний “Pearson”, математикийн “Eduten” гэх хоёр шинэ хөтөлбөрийг нэвтрүүлсэн билээ. Одоогоор “Pearson” хөтөлбөрийг нийт 679 сургуулийн 3-8 дугаар ангид хэрэгжүүлж байна. Тэгвэл уг хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, зөвлөн туслах ажлыг Дорноговь аймгаас эхлүүлснийг Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.
2025-11-20
Бичил биетний эсрэг эмийг зохистой хэрэглэх амлалтад монголчууд нэгджээ
Ташрамд, ДЭМБ-аас дэлхий нийтээр нэг сая хүн амлалт өгөх буюу бичил биетний эсрэг эмийг зохистой хэрэглэх “тангараг”-т нэгдэхийг улс орнуудад уриалж буй. Уг амлалтад одоогоор 229 мянган хүн нэгджээ. Үүнд мөн монголчууд нэгдэх боломжтой бөгөөд 6800 гаруй хүн амлалт өгөөд байгаа аж.
2025-11-19
Түдэвийн ертөнц
Хүн бүр нэг ертөнц юм. Оюун ухаандаа ертөнцийг тусгаж, өөрийнхөө хэрээр ойлгож, дүгнэж, түүнийхээ дагуу үйлдэж байдаг. Зарим нь аливаа юмны учрыг олох гэж зүтгэнэ. Зарим нь зүгээр л хүмүүс юу гэж ярьдгийг юм уу номд юу гэж бичсэн байдгийг дагана. Тиймээс хүн бүрийн ертөнц янз янз. Өргөн уудам, гэгээтэй, гэгээгүй, баян, ядуу. Түдэвийн ертөнц бол олон хэмжээстэй. Тэр ертөнц энд тэндээс нь гэрэл цацартал сайн боловсруулсан очир эрдэнэ шиг олон талтай. Түдэвийн ертөнц бол:
2025-11-19