

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, "Хар хорин" захын ойролцоо, нэгдүгээр хорооллын 32-ын автобусны буудлын орчимд жижиглэн худалдаа эрхэлдэг хүмүүс гэр барьж, нойтон өлсгөлөн зарлаад 147 цаг болж байна. Эдгээр иргэд шударгаар хөдөлмөрлөж, цагдаа нарт торгуулж биш улсдаа татвар төлөхийн тулд ийнхүү өлсгөлөн зарлажээ. Тэд 32-ын буудлын урд байрлах хогонд дарагдсан 60х15 хэмжээтэй газарт жижиглэн худалдаа эрхлэх зөвшөөрлийг Баянгол дүүргийн ЗДТГ-аас хүсэж буй юм.
Тэд гэрээ тойруулан "Авлигад идэгдсэн төр ядуурсан нийгмээс хамаарахгүй, амьдралаа авч явах гэж буй иргэдийнхээ үгийг сонсож хүндэтгэлтэй хандаач ээ", "Ард түмнийхээ үгийг сонсож ухаалаг шийдвэр гаргана уу" гэх мэт уриа лоозон хаджээ. Өлсгөлөнд нийт 12 хүн оролцож буй бөгөөд өнөөдрийн байдлаар гурав нь эмнэлэгт хүргэгджээ.