
Хуульчдын эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар Хуульчдын их хурлыг хоёр жилд нэг удаа хуралдуулахаар заасан байдаг. Тэгвэл Монголын Хуульчдын холбооны гуравдугаар их хурлыг энэ сарын 28-ны өдөр хуралдуулахаар болсон бөгөөд шинэ Ерөнхийлөгчөө сонгох болон дараах асуудлуудыг хэлэлцэх гэнэ.
• Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн үйл ажиллагааны тайлагнах
• Монголын Хуульчдын холбооны хяналтын зөвлөлөөс хэрэгжүүлсэн хяналт шалгалтын үйл ажиллагааны тайлагнах
• Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Гүнбилэгийн бүрэн эрхийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын мэдээллэх
• Монголын Хуульчдын холбооны дурэм болон Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэмд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж, батлах
• Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, түүний хэрэгжилт сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлэг хийх юм.
Хуульд зааснаар Хуульчдын их хурлын төлөөлөгчдийн 40 хувь нь өмгөөлөгч, 40 хувь нь шүүгч, прокурорын төлөөллөөс 92, өмгөөлөгчдийн төлөөллөөс 183, бусад хуульчдын төлөөллөөс 92 хуульч төлөөлөгчөөр сонгогдон оролцох ёстой.
Их хурал зохион байгуулах ажлын хэсгийн дарга нотариатч Ч.Баянжаргал
"Хуульчдын холбооноос Их хурлын төлөөлөгчийг сонгох цахим сонгуулийн ажиллагааг 2017 оны аравдугаар сарын 11-17-ны өдрүүдэд явуулна" гэв.