
.jpg)
“Бүрэн цутгамал" ХХК-ийн ерөнхий захирал Б.Батдэлгэр Хэлмэгдэгсдийн хөшөөний хажууд лоозон байрлуулж, өөрийн дуу хоолойгоор цуцтал эсэргүүцлээ илэхийлж эхэллээ. Тэрээр өнөөдрөөс эхлэн тэндээ хоноглох майхан барьж, ширээ тавьж чанга яригчаар өөрийн үзэл бодол болон өлсгөлөн зарлах болсон шалтгаанаа ярьсаар буй юм. Өлсгөлөн зарлах болсон гол шалтгаан нь хуулийн байгууллага болон албан тушаалтнууд жирийн иргэдийг хэрхэн яаж хохироож, хэлмэгдүүлж байгаа тухай өөрт тулгарсан бодит байдалд тулгуурлан үзэл бодлоо илэрхийлж, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон Нийслэллийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар нарыг огцруулах шаардлага тавьж байгаа аж.
Тэрээр 2013 онд “Сант” сургуулийн барилгын ажлыг 80%-тай гүйцэтгэж байх явцад, тухайн газраас гэрээгээ үндэслэлгүйгээр цуцлан “Голомт” констракшин хэмээх гүйцэтгэгч компанид барилгын ажлыг шилжүүлэн өгснөөр тэрээр өдий хүртэл хохирсоор иржээ. Тэрээр барилгын ажлыг 80%-ийн гүйцэтгэлийн мөнгө 500 сая төгрөгөө нэмэмжлэн шүүхэд хандсан ч олж аваагүй аж. Гэтэл түүний “Бүрэн цутгамал ХХК”-ийн бүрдүүлж хөтөлж байсан бичиг баримтаар дараагийн барилгын ажлын компани зөвшөөрөлгүй төдийгүй барилгын гүйцэтгэх ажил хийх зөвшөөрөлгүй хүлээлгэн өгсөн байна.
Түүнээс хойш 1255 хоногын хугацаанд чанаргүй барилга барьсан гэх үндэслэлээр түүнд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан байна. Иргэн Б.Батдэлгэрийн хариуцан гүйцэтгэж байсан барилгын компанийн ажлыг чанаргүй хэмээн эрүүгийн хэрэг үүсгэсэн хэрнээ түүний барилгыг өөр компанийн нэр дээр стандартад нийцнэ хэмээн хүлээж авсан аж. Мөн түүнд чанаргүй барилга барвсан хэмээн 8 жил чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэн, тэрхүү шийдвэр нэг жилийн дотор гурван удаа өөрчлөгдөж хэрэгсэхгүй болсон байна.
Ийнхүү тэрээр хууль шатны байгууллага болон Нийслэлийн албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудал хүртэл нойтон өлсгөлөн зарлаж эхэллээ.