
Аравдугаар сарын 17-ны мягмар гариг. Билгийн тооллын 28. Хүчин төгсөх барилдлагатай улаагчин үхэр өдөр. Өглөө нар 07.14 минутанд мандан, орой 18.01 минутанд жаргана.
Уг өдөр могой жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд бич, тахиа жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцадаас сэргийл. Эл өдөр буян номын үйл хэргийг эхлэх, хувраг болох, уншлага унших, тарни тоолох, сүм дуган нээх, үр тариа тарих, гэрээ хэлэлцээ хийх, нярайлах, зар сурталчилгаа явуулах, шинэ гэр байранд орох, мал арилжаалах, хишиг даллага авахуулах, насны ном уншуулах, гэр бүрэх зэрэг үйлд сайн. Цэрэг хөдөлгөхөд, зүүн зүгт одох зэрэгт муу.
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой гахай болой. Үсээ засуулбал хэрүүл тэмцэл гарна. Чих, шагай, нууцын орондоо мэс бүү хүргэ.