
Японы хойд нутгийн Аомори мужид кафе ажиллуулдаг Окитомо Симотаи ердийн сармиснаас кофе гарган авдаг жороо танилцууллаа. “Kyodo” агентлагийн мэдээлснээр 74 настай бизнес эрхлэгч тэрбээр 30 жилийн өмнө ийм санаа сэджээ.
Тэр үед болгоомжгүйн зэрэгцээ ресторанд нь маш олон үйлчлүүлэгчтэй байсны улмаас стейк бэлтгэхдээ үхрийн махаа сармисны сүмсэнд хэт шарж орхисон гэнэ. Тэгэхэд сармисаа халбагаар няцлаад халуун усанд үйсний дараах амт гашуун кофег санагдуулсан байна. Ийм нээлт хийснээ Симотаи тэтгэвэрт гарсан хойноо л гэнэт санажээ.
Одоо тэрбээр жирийн кофе шиг чанадаг сармисаа боловсруулах үйлдвэртэй болсон гэнэ. Түүний үйлдвэрийн жорыг сонирхвол эхлээд сармисаа шарж, дараа нь хөргөөд, эцэст нь няцална. Сармисыг шарснаар онцлог хурц үнэр нь дарагддаг гэж зохион бүтээгч мэдэгдэв.
“Дэлхийд анхныхад тооцогдох уг ундаа кофеин агуулаагүй учир кофенд дурлагсад нойр алдахаас эмээлгүй шөнийн цагаар ч дуртай ундаагаа уух боломжтой боллоо. Жирэмсэн байхдаа кофеноос татгалздаг эмэгтэйчүүдэд энэ шинэ бүтээгдэхүүн таалагдана” гэж Окитомо Симотаи ярьжээ.