
11 дүгээр сарын 01-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 305 дахь өдөр бөгөөд он дуусахад 60 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 0 хэмийн дулаан бол шөнөдөө -7 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 12, гурван хөх мэнгэтэй хар луу өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өвчин эмгэг ирэх гэнэ. Энэ өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2458.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.80, юань 370.70, вон 2.19 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс байгаль орчноо хамгаалах асуудлаар төр засагт шаардлага тавьж мэдэгдэл хийнэ.
- MN-Мэдээллийн төвд 12.00 цагаас Шүүх хуулийн байгууллага, шударга бус хуульчдын буруугаас хохирсон иргэд хэвлэлийнхэнд хандлаа.
- “Бүх нийт боловсролын төлөө!” эвслээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Боловсрол: Чанар, санхүүжилт, хариуцлага” Иргэний нийгмийн үндэсний чуулган Чингис зочид буудалд 09.00 цагаас эхэлнэ.
- 11.00 цагаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас "Ил тод уул уурхай, хүнд үйлдвэр" сэдэвт хэвлэлийн бага хуралтай.
- Улаанбаатар цэвэр агаар төслөөс хэрэгжүүлж буй "Дулаалга аян"-ы хүрээнд нийслэлийн агаарын бохирдол ихтэй бүсийн 38 дугаар цэцэрлэгийг барилгыг дулаан хамгаалалтын норм дүрмийн дагуу шинэчлэн, дулаан алдагдлыг бууруулж байгаа юм. 10.00 цагт тус цэцэрлэгийн ажлыг дуусгаж ашиглалтад хүлээлгэн өгнө. Хотын дарга, удирдлагууд оролцоно.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас Иргэдийн шударга шүүх ТББ-аас Ц.Нямдоржийг сайн дураараа огцрохыг шаардаж хэвлэлийн хурал зарлалаа.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Веган /ногоон хоолтон/-уудын дэлхийн өдөр тохиож байгаа юм байна.
- Мөн өнөөдөр Алжир улсад Хувьсгалын ойн баярын өдөр тохиож байна.
- 1996 оны энэ өдөр Twice хамтлагын гишүүн Jeongyeon (Yoo Jeong-Yeon) мэндэлжээ.
- 1946 оны энэ өдөр "Hello Kitty" брэндийг үүсгэн байгуулагч Японы график дизайнер Yuko Shimizu мэндэлжээ.
- 1981 онд Антигуа-Барбуда улс Их Британиас салан тусгаарлаж, тусгаар тогтнолоо зарлажээ.