
Аравдугаар сарын 31-ний өдөр орон нутгийн цагаар 15.00 цагийн орчимд АНУ-ын Нью-Йорк хотын Манхеттэн дүүрэгт бага оврын автомашинаар террорист халдлага хийсэн хэрэг гарлаа. Халдлагын улмаас найман иргэн нас барж, 10 гаруй иргэн гэмтсэн бөгөөд халдлагад монгол иргэн өртсөн тухай мэдээлэл одоогоор бүртгэгдээгүй болохыг Нью-Йорк мужийн цагдаагийн газраас мэдэгдэв.