
Хүүхэд Харах Үйлчилгээ Эрхлэгчдийн Нэгдсэн холбооноос 73,524 хүүхэд цэцэрлэггүй байгаа талаар холбогдох байгууллагуудад шаардлага хүргүүлж өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.
- Монгол Улсын нийт хүн амын 9,3 хувь буюу 2-5 насны цэцэрлэгт хамрагдах ёстой 280000 хүүхэд байна.
- Үүнээс улсын болон хувийн цэцэрлэгт 206476 хүүхэд хамрагдсан
- Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль хэрэгжсэнээр өнгөрсөн 5496 хүүхэд халамжинд байгаа
- Үлдсэн 73524 хүүхэд гэртээ харгалзах хүнгүй цоожтой хаалганы цаана байна.
Хүүхэд Харах Үйлчилгээ Эрхлэгчдийн Нэгдсэн холбооны тэргүүн Б.Өлзийбат:
73,524 хүүхд өнөөдөр цэцэрлэгт хамралгүй цоожтой хаалганы цаана өдрийг өнгөрөөж байна. Үүнээс болж сард 15-17 хүүхэд ертөнцийн мөнх бусыг үзүүлж байгаа. Түлэнхийн төвд гэхэд л очиж байгаа хүүхдүүд нь ихэвчлэн гэртээ харах хүнгүй, эсвэл насанд хүрээгүй хүүхдээр харуулснаас болсон байдаг.
Бид 80 тэрбум төгрөгөөр шийдэх асуудлыг Хүүхэд харагчид бид 5.8 тэрбум төгрөгөөр шийдэж төрд ирэх хүнд ачааллыг бууруулж, 10,000 гаруй иргэн ажил хөдөлмөр эрхлэх нөхцөл бүрдүүлж байгаа тул хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийг дэмжиж ажиллахыг уриалж байна.
Өмнөх Засгийн газрууд байнга хаана хавчина, эрхийг чинь хасна гэдэг байсан. Тиймээс одоогийн төр засаг бидэнтэй хамтарч ажиллаж Монголын ирээдүй болсон эдгээр 70,000 гаруй хүнийг аврахыг хүсэж байна.
Энэ хуулийн талаар Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий Сайд У.Хүрэлсүх, Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, ХНХ сайд С.Чинзориг, БСШУС сайд Ц.Цогзолмаа, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Төсвийн байнгын хороо,УИХ-ын өргөдлийн байнгын хороодод шаардлага хүргүүлж байгаа юм байна.
Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал - 2030, Монгол улсын засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.2.2.“Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийг хэрэгжүүлж хот суурин газарт хүүхэд бүр цэцэрлэгт хамрагдах боломжийг бий болгоно гэж тусгасан. 2017 оны Улсын төсөвт 5.8 тэрбум төгрөгөөр Хүүхэд харах үйлчилгээнд, цэцэрлэгт хамрагдаж, чадахгүй байгаа нийт хүүхдийн 9 хувь болох 6,343 хүүхдүүдэд ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ үзүүлж, ажилгүй иргэд, залуу гэр бүл, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, төрийн бодлогыг хэрэгжүүлсэн.
Иймд хүүхэд хамгааллыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах шаардлагыг хүргэж байна.
73,524 хүүхдүүдийг дахиад цоожтой хаалганы цаана байлгасаар байх уу? Хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын талаарх хуулийг олон нийтэд зөв ойлгуулж, хүүхэд хамгаалал, соён гэгээрүүлэх ажлыг онцгойлон анхаарч ажиллах
2018.01.01-нээс Удирдлага зохион байгуулалт, санхүүжилт Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайдаас боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад шилжүүлсэнтэй холбогдуулан тус яамдын сайд нар цаашид ямар бодлого барьж ажиллах талаараа бидэнтэй уулзалт хийнэ үү? Мөн хуулийн хэрэгжилт, нэмэлт өөрчлөлт оруулахтай холбогдуулан хамтарсан ажлын хэсэг байгуулах
73,524 цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүд нийгмийн хамгаалал, эрүүл аюулгүй орчинд байх боломжийг олгож 2018 онд төсөвлөсөн төсвийг цаашид нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана уу?
Энэ хууль хэрэгжсэн хугацаанд стандарт журмын дагуу өнөөдөр 426 Хүүхэд харах төв нь сум, дүүргийн Засаг дарга, мэргэжлийн хяналт, нийслэлийн онцгой байдлын газар зэрэг эцэг эхийн хараа хяналт, зөвшөөрлийн үндсэн дээр 1025 хүний тогтмол ажлын байрыг бий болгож, 6,343 хүүхэд өсөж хүмүүжих, амь нас, эрүүл, аюулгүй орчинд хамгаалагдлаа.
Төр 80 тэрбум төгрөгөөр шийдэх асуудлыг Хүүхэд харагчид бид 5.8 тэрбум төгрөгөөр шийдэж төрд ирэх хүнд ачааллыг бууруулж байгаа хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийг дэмжиж ажиллахыг уриалж байна.
Хүүхэд харах үйлчилгээ бол нийгмийн халамж биш энэ бол ирээдүйдээ хийж буй хөрөнгө оруулалтын асуудал, ХҮҮХЭД ХАМГААЛАЛ, ХҮҮХДИЙН ЭРХ, тэгш эрхийн асуудал, аав, ээж нь ажилгүй, танилгүйгээс болж хүүхэд хохирч, сугалааны ард үлдэх ёсгүй!
Шаардлагын хариуг 2017 оны 11 сарын 08-ны дотор өгнө үү?