
Архангай аймгийн уран бүтээлчдийн "Тайхар" нэгдэл 10 жилийн ойгоо тохиолдуулан 11-р сарын 5-ны 14:00 цагаас МҮЭСТО-нд "Зүрхэнд мөнхийн нутаг" хамтарсан хос цомгийн баяр, ойн нэгдсэн тоглолтыг зохион байгуулах гэж буй талаараа хэвлэлд мэдээлэллээ.
Тоглолтод М.Булган МУУГЗ, удирдаач, хөгжмийн зохиолч Тайхар нэгдлийн удирдах зөвлөлийн гишүүн, МУГЖ Г.Равдан, Г.Сэр-Одын шагналт яруу найрагч Ш.Урьхан болоод Тайхар нэгдэлийн 60 гаруй уран бүтээлчид нэгдсэн байна. Мөн тэдний Хос цомогт ахмад дунд залуу үеийн 44 уран бүтээлчийн 39 бүтээлийг багтсан гэнэ.
Тасабарын үнэ 20000 мянган төгрөг бөгөөд ганцхан удаа тоглогдох юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: 99202850, 99997586 дугаараас лавлана уу.