
Арваннэгдүгээр сарын 03-ны баасан гариг. Билгийн тооллын 14. Үл тохирох барилдлагатай хөх морь өдөр. Өглөө нар 07.40 минутанд мандан, орой 17.31 минутанд жаргана.
Уг өдөр нохой жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд бар, туулай жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцадаас сэргийл. Эл өдөр хулгай дээрмийг дарах, хууль цааз батлах, хэрэглэх, эмнэг номхруулах, тангараг тавих, хурал зөвлөгөөн хийх, угаал үйлдэх, бүтээн байгуулалтын шав тавих зэрэг үйлэнд сайн. Хэрүүл тэмцэл хийх, мод таслах зэрэгт муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Үсээ засуулбал эд мал арвижна. Толгой, ходоодондоо мэс бүү хүргэ.