

Завхан аймгийн Отгонтэнгэр ууланд авиралт хийж яваад амь эрсэдсэн 17 уулчны дурсгалыг хүндэтгэн өнөөдөр мянган зул өргөлөө.
Монголын үндэсний уулчдын холбоо, Монголын уулын аяллын клубуудын холбоо зэрэг уул болон аяллын холбоод, клубууд нэгдэн Сүхбаатарын талбайд 17.00 цагаас олон нийтийг хамарсан зул өргөх ёслолыг зохион байгуулсан юм.
Мөн Уулчдыг дурсгалыг хүндэтгэн "Богд хан" амралтын гэр рестораны гадаа цугларч алхалт хийсэн аж.