
Иргэн Б.Ганхуягийн амь насанд нь халдахаар БНХАУ-ын иргэн Вү Зи Хонг захиалга өгсөн талаар өнөөдөр хэвлэлийн хурал боллоо.
Хэвлэлийн хурлын үеэр Б.Ганхуяг хэлэхдээ "Вү Зи Хонгийн ард М.Энхболд, Ж.Эрдэнэбат нар байдаг. Тийм ч учраас хийсэн олон гэмт хэргийг шүүх хэрэгсэхгүй болгож байна. Намайг алуулахаар 9 сая төгрөг өгнө гэж амлаад 3 саяыг урьдчилгаанд нь өгсөн байна. Гэтэл захиалга авсан иргэн "Монгол хүн монгол хүнээ ална гэж байхгүй" гэж үзээд надад хандсаны дараахан нь гэнэт алга болсон. Энэ мэт сэжигтэй бичлэгтэй, баримттай, хэд хэдэн хэрэг шалгуулахаар өгсөн байгаа боловч шүүх хэрэгсэхгүй байна. Одоо надад хэвлэлд хандахаас өөр арга" гэв.
Дараахь лайвт тодорхой баримтуудыг үзүүлнэ.