

“Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд “Ус сувгийн удирах газрын үйл ажиллагаа сайжруулах дэд хөтөлбөр” хэрэгжүүлж байгаа билээ. Уг дэд төслийн хүрээнд УСУГ-т нэгдсэн удирдлагын “Скада” систем байгуулж, шаардагдах тоног төхөөрөмжийг шинэчилжээ.
Шинэ төхөөрөмж усны алдагдлыг бууруулж, үйл ажиллагааны горимыг сайжруулж, ус болон эрчим хүчний хэмнэлтийг бий болгож, ашиглалтын зардлыг бууруулах юм. Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр уг хөтөлбөр, төслийг хэрэгжиж буй.