
БСШУС-ын яамнаас шинжлэх ухааны энэ оны шилдэг бүтээлүүдийг зарлалаа. МУИС-ийн багш, доктор П.Дэлгэржаргал, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Б.Батсүрэн нарын хамтарсан бүтээл “Монголын эртний түүх” таван боть ном 2017 оны шилдгээр шалгарав.
Хоёрдугаар байрт ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич Ж.Тэмүүжингийн “Нүүрсний үнсний шинж чанар, иж бүрэн боловсруулалт, хэрэглээ” бүтээл шалгарсан бол удаах байрыг доктор Г.Долмаа “Гумины бодисууд ба тэдгээрийн нанокомпозитын биологийн идэвх” бүтээлээрээ эзэллээ.