
Энэ сарын 27-29-ний өдрүүдэд “Эдгэрэл, Итгэл, Найдвар” сэдэвт гар урлалын бүтээлийн үзэсгэлэн болж буй гэх мэдээллээр Монголын Уран зургийн галерейг зорилоо. Сэтгэц Нийгмийн Сэргээн Засах Тасгийн эмчлүүлэгсэд, “Энэрэл” МСҮТ-ийн сурагчид хамтарч үзэсгэлэнгээ танилцуулж буй гэнэ.
Нийгмээс Сэтгэц Нийгмийн Сэргээн Засах Тасагт эмчлүүлж буй хүмүүсийг "Шар хадныхан" гэж цоллодог. Үнэндээ бодлого тогтолцоогоор багахан дэмжээд өгөхөд эрүүл хүнтэй дүйцэхүйц бүтээж сэтгэж байгааг энэхүү үзэсгэлэнгээс олж үзэх боломжтой. Үзэсгэлэнд мужаан, тогооч, оёдолчин, гар урлалын сургалтанд хамрагдаж мэргэшсэн, итгэл найдвар дүүрэн залуус бүтээлээ авчиржээ. Сургалтын багш Я.Хишигдэлгэр сурагчдаараа бахархан өгүүлэхдээ:
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн онцлог бол үнэнч зан. Тэд салбартаа жирийн хүмүүсээс ч илүү чанартай гүйцэтгэл үзүүлдэг. Ажлын байранд суралцагчдаа зуучилж өгсний дараа ажил олгогчдоос нэмж ажилчин авах хүсэлт сонсох нь багш хүний жаргал байдаг юм байна.
Ээжийгээ жаргаах болно гэж бардам хэлэх гурван хуруутай мужаан залуу, үндэсний дээл хувцасыг 15-40 мянган төгрөгөөр л зарж нэг нүдээр хорвоог тольдох оёдолчин бүсгүй, суудаг ажилтай суумгай оператор, сонсголын бэрхшээлтэй тул чанга дуу чимээнээс ангид төвлөрч ажиллах мужаан залуу, саажилттай зураач охин... гээд тэд өөрсдийн онцлогоо хэдийн давуу талаа болгож чадсан мэт.
Эдгэрнэ гэсэн итгэлээр жигүүрлэсэн, нийгэмдээ тусыг бүтээнэ гэсэн найдварыг өвөртөлсөн тэдний бүтээлийг эрүүл саруул мөртлөө хөдөлмөр эрхэлддэггүй залуус үзээд нэгийг бодож хоёрыг тунгаах биз.

Архи согтууруулах ундаа, эмний зохисгүй хэрэглээн дунд нийгэм живж буйг гараар төлөөлүүлж гарах гарц хайж буйг илэрхийлсэн зураг

Саажилт онштой 9 настай охин хайртай үлгэрийн баатар Рапунзелээ, дуртай сүүгээ баримлын шавраар урлажээ.
.jpg)
Баггүй нэгнээ харлуулах гэсэн багтай хүмүүс
Бор заан хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг төлөөлнө. Харин бор заан руу ганц ч цагаан заан тоож хардаггүй. Тэдний ихэнх нь амжилтын уул руу тэмүүлэн мацна. Оройд нь гарсны дараа ганц нэг нь эргэж харахыг хүсдэг ч зарим зүйлс дэндүү алслагдаж хоцорсон байдаг.

Чулуун дундаас сарнай ургах боломжтой гэж үү? Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бүтээх боломжтой гэж үү? Боломжтой гэдгийг та бид харж байна.

