

“Эдгэрэл, Итгэл, Найдвар” сэдэвт гар урлалын бүтээлийн үзэсгэлэн Монголын Уран зургийн галерейд боллоо. Сэтгэц Нийгмийн Сэргээн Засах Тасгийн эмчлүүлэгсэд, “Энэрэл” МСҮТ-ийн сурагчид хамтарч үзэсгэлэнгээ танилцуулсан юм. Нийгмээс Сэтгэц Нийгмийн Сэргээн Засах Тасагт эмчлүүлж буй хүмүүсийг "Шар хадныхан" гэж цоллодог. Үнэндээ бодлого тогтолцоогоор багахан дэмжээд өгөхөд эрүүл хүнтэй дүйцэхүйц бүтээж сэтгэж байгааг энэхүү үзэсгэлэнгээс олж үзэх боломжтой.