
Арванхоёрдугаар сарын 4-ний даваа гариг. Билгийн тооллын 16. Үл зохилдох барилдлагатай хөхөгчин үхэр өдөр. Өглөө нар 08.24 минутанд мандан, орой 17.01 минутанд жаргана.
Уг өдөр тахиа, могой жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй. Эл өдөр хорт муу зуршлаасаа татгалзах, муу нөхдөөс зай барих, мал арилжаалах, номын ван лүн авах, нүүдэл суудал хийх, угаал үйлдэх, гэр бүрэх зэрэг үйлд сайн. Цэрэг хөдөлгөхөд, зүүн зүгт одох зэрэгт муу. Балжиннямтай өдөр.
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Үсээ засуулбал өвчин эмгэг ирнэ. Чих, өвчүү, эрүү, хөлийн эрхийдээ мэс бүү хүргэ.