
Арванхоёрдугаар сарын 12-ны мягмар гариг. Билгийн тооллын 25. Хүчин төгсөх барилдлагатай харагчин тахиа өдөр. Өглөө нар 08.32 минутанд мандан, орой 17.00 минутанд жаргана.
Уг өдөр үхэр, могой жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд бич, тахиа жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцадаас сэргийл. Эл өдөр буян номын үйл хэргийг эхлэх, хувраг болох, уншлага унших, тарни тоолох, сүм дуган нээх, үр тариа тарих, гэрээ хэлэлцээ хийх, нярайлах, зар сурталчилгаа явуулах, шинэ гэр байранд орох, мэргэ төлөг тавих, мэс засал хийлгэх, гараг од тахих, гэр бүрэх зэрэг үйлд сайн. Мал агтлахад, хурал зөвлөгөөн хийх, зүүн зүгт одох зэрэгт муу. Тэрсүүд өдөр.
Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Сахиусны буулттай өдөр. Үсээ засуулбал нүд бүрэлзэнэ. Ам, хөлийн таваг, тахимдаа мэс бүү хүргэ.