
Арванхоёрдугаар сарын 19-ний мягмар гариг. Билгийн тооллын 01. Үхэх барилдлагатай цагаан луу өдөр. Өглөө нар 08.38 минутанд мандан, орой 17.01 минутанд жаргана.
Уг өдөр хулгана жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд бич, тахиа жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцадаас сэргийл. Эл өдөр адгуус мал нядлах, ад зэтгэрийг номхотгох, хишиг даллага авахуулах, насны ном уншуулах, уул овоо тахих зэрэг үйлд сайн. Гүүр барих, газар ухах, загас барих, их гол мөрөн гатлах, усны суваг шуудуу татах, усанд юм угаах зэрэгт муу. Балжиннямтай өдөр.
Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Үсээ засуулбал насан ахар болно. Хөлийн эрхий хуруундаа мэс бүү хүргэ.