
Арванхоёрдугаар сарын 22-ны баасан гариг. Билгийн тооллын 04. Шид барилдлагатай харагчин хонь өдөр. Өглөө нар 08.40 минутанд мандан, орой 17.02 минутанд жаргана.
Уг өдөр гахай жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд бар, туулай жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцадаас сэргийл. Эл өдөр буян номын үйлд шамдах, тариа будаа тарих, арилжаа наймаа хийх, өглөг өгөх, цар хүрээ ихтэй бизнес эхлэх, албан тушаал дэвших, малын ашиг шим авах, мал гадагш өгөх, номын ван лүн авах, нүүдэл суудал хийх, угаал үйлдэх, хийморийн дарцаг хийсгэх, согтуу галзууг номхотгох зэрэг үйлэнд сайн. Хануур төөнүүр хийлгэх, анагаах элдэв үйл хийх, өндөр албан тушаалд эхэлж суух, цуглаж чуулах, тээрэм босгох зэрэгт муу.
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Үсээ засуулбал биеийн хүчин сайжирна. Бэлхүүс, нууцын орондоо мэс бүү хүргэ.