
Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн болон холбогдох газар, хэлтсийн удирдлагууд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, “Замын-Үүд” болон “Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар чөлөөт бүсийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ, чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчид болон хөрөнгө оруулах сонирхолтой аж ахуйн нэгж байгууллагуудад тулгарч буй бэрхшээлүүд болон бусад асуудлаар харилцан санал бодлоо солилцлоо.