
“Үсчин, гоо засалч, хумс дизайн урлалын Улаанбаатар-2017 тэмцээн” яг одоо "Бөхийн өргөө"-нд үргэлжилж байна. Энэхүү тэмцээнд 130 гаруй мэргэжлийн үсчин гоо сайханчид 63 медалийн төлөө өрсөлдөж буй гэнэ. 10 дахь удаагаа болж байгаан уг тэмцээний энэ жилийн онцлог бол картын системээр шүүж байгаа явдал юм. Тодруулбал арга хэмжээний шүүх үйл явц үзэгчдэд ил тод болж байгаад оршино. Тэмцээний дүн тун удахгүй гарах болно.


.jpg)
.jpg)