
12 дугаар сарын 12-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 346 дахь өдөр бөгөөд он дуусахад 19 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө - 13 хэмийн хүйтэн бол шөнөдөө -22 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 25 , Тугчин одтой, харагчин тахиа өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулахад тохиромжгүй. Энэ өдөр мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу. Номын авшиаг авах шинэ гэр барихад сайн.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2439.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.500, юань 367.60, вон 2.19 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
-
“Business Tower”-т “Дэлхийн эрэн сурвалжлах сэтгүүлзүйн чиг хандлага” 9 цагт хэлэлцүүлэг болно.
-
09.00 цагт "Тогтвортой хөгжилд залуучуудын оролцоо” үндэсний чуулган Төрийн ордонд болно
-
09 цагт ХХААХҮЯ-нд "Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, технологи, инноваци 2017" зөвлөлдөх уулзалт болно.
-
09 цагт Улаанбаатар зочид буудалд “Боловсролын салбар дахь нийгмийн эгэх хариуцлага” зөвлөгөөн болно.
-
10.00 цагт Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд БОАЖЯ-наас их дээд сургуулийн оюутан, залуусын дунд “Аюултай хог хаягдал, Хог хаягдлын менежмент ” илтгэлийн тэмцээн зохион байгуулна.
-
11 цагт Засгийн газрын III байранд ҮСХ-ноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2017 оны эхний 11 сарын нөхцөл байдлыг танилцуулна.
-
11 цагт УУХҮЯ-нд “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал болно.
-
13 цагт Улсын Филармонийн байранд тус байгууллагын 45 жилийн ойн арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ.
-
13 цагт СТӨ-нд Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын 85 жилийн ойн баярын хурал болно.
-
14 цагт Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд "Автомашины баттерей түүний хор уршиг" хэлэлцүүлэг болно.
-
МҮХАҮТ-д 11 цагт “Монгол Улсын татварын тогтолцооны шинэчлэл, татварын оновчлол судалгааны тайлан”-г танилцуулна.
-
МҮХАҮТ-д 11 цагт “Entrepreneur-2017” шагнал гардуулах ёслолын талаар мэдээлэл хийнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1816 оны энэ өдөр Индиана Нэгдсэн улсын муж болжээ.
- 1992 – Амеркийн дуучих Tiffany Alvord энэ өдөр төржээ.
- 1992 – Канадын бэйсболын тамирчин Далтон энэ өдөр төржээ.