
12 дугаар сарын 13-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 347 дахь өдөр бөгөөд он дуусахад 18 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -10 хэмийн хүйтэн бол шөнөдөө -21 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 26, Өвлийн тэргүүн цагаагчин гахай сарын зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөхийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, байшингийн суурь тавихад сайн. Үсээ шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал үргэлжид ирэх болно.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2437.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.00, юань 367.20, вон 2.19 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- “Сав газрын байгууллага-5 жил” сэдэвт хурал болох гэж байна. Тус хурлаас “Сав газрын захиргаадын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал”, “Алтайн өвөр говийн сав газрын онцлог, хэрэгжүүлж буй томоохон ажлуудын талаар мэдээлэл авах боломжтой шүү манайхаан. Маргааш буюу 2017 оны 10.00 цагт “Пума империал” зочид буудлын шинэ байрны 2 давхрын хурлын зааланд болно.
- Үндэсний мэдээллийн төвд 11:00 цагаас УБТЗ-ын 1000 машины зогсоолтой холбоотой асуудлаар Авто худалдаачдын холбооноос мэдээлэл хийнэ.
- Аймаг нийслэлийн Боловсролын мэргэжилтнүүд 256 хүний сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институт 12.13-15-ны өдрүүдэд зохион байгуулна. Мэргэжилтнүүдийн чадамжийг нэмэгдүүлэх зорилготой энэхүү сургалтын үеэр мөн Багшийн ёс зүйн дүрэмд санал авах ажил хийгдэнэ. Мэдээлэл авахыг хүсвэл 99058414. Сургалтын маргааш үдээс өмнө Багшийн хөгжлийн ордны 202 тоот танхимд эхлэх
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Иранд Оюутнуудын эрхийг хамгаалах өдөр тохиож байна.
- Мөн өнөөдөр Иргэний нисэхийн олон улсын өдөр тохиож байна.
- 1998 онд Канадын алдарт төгөлдөр хуурч Tony Yike Yang мэндэлжээ.
- 1988 онд Арменд 6.8 баллын хүчтэй газар хөдлөлт болж, 25.000 гаруй хүн амь насаа алдаж, 30.000 шархдаж, 500 мянган хүн гэр оронгүй болж байжээ.
- 2015 онд Японы сансрын хөлөг "Akatsuki" Сугар гаригийн орбитод нэвтрэн оржээ.