
Монгол Улсын эдийн засаг, бизнес, санхүүгийн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн шилдгүүдийг дэлхийн хэмжээнд таниулах үүднээс “Bloomberg TV Mongolia” нь“Bloomberg Awards”шагнал гардуулах арга хэмжээг 2013 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна. Энэхүү шагнал нь санхүү, эдийн засгийн салбарын гал тоглогчид шударгаар өрсөлдөх нэр хүндтэй, хүчирхэг индрийг бий болгоод байгаа юм.
Хөрөнгө оруулагчдын анхаарлыг Монгол Улс руу чиглүүлэх, олон нийтэд бодит дүгнэлт хийх боломж олгох ач холбогдолтой “Bloomberg Awards”-ийн эздийг анх “Шилдэг төсөл”, “Шилдэг хэлцэл”, “Шилдэг анхдагч бонд”, “Шилдэг инноваци” болон “Шилдэг эдийн засагч” гэсэн таван төрөлд тодруулж байв. Үүнээс хойш тухайн оны эдийн засаг, нийгэм, улс төрийн өөрчлөлт, дотоодод өрнөсөн гол үйл явдлаас шалтгаалан олон төрлөөр шалгаруулж ирлээ.
“Bloomberg Awards”-ийн энэ удаагийн эздийг “Шилдэг эдийн засагч”, “Шилдэг Гүйцэтгэх захирал”, “Шилдэг хөрөнгө оруулагч”, “Шилдэг хэлцэл”, “Шилдэг төсөл”,“Шилдэг бүтээн байгуулалт”, “Шилдэг инноваци”, “Шилдэг менежмент”, “Шилдэг компани” болон “Үзэгчдийн нэрэмжит шагнал” гэсэн арван төрөлд нэр дэвшин тодорсон нь:
Шилдэг эдийн засагч: Хасбанкны Гүйцэтгэх захирал М.Болд
Шилдэг төсөл: “Эко Констракшн” ХХК-ийн “Luxury King Tower Apartment”

Шилдэг хэлцэл: “Монгол зэс" корпораци
Шилдэг бүтээн байгуулалт: “Алтай” групп

Шилдэг хөрөнгө оруулагч: МАК-ийн Үүсгэн байгуулагч Б.Нямтайшир
Шилдэг компани: “Алтай Холдинг”
Шилдэг инноваци: “Монос” групп

Шилдэг Гүйцэтгэх захирал: “Номин Холдинг”-ийн Ерөнхийлөгч Ш.Баярсайхан
Шилдэг менежмент: “Шунхлай групп”-ийн Ерөнхийлөгч П.Батсайхан
Үзэгчдийн нэрэмжит шагнал: СЭЭКЛ ХХК