
Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжээд 27 жил болсон ч худалдааны бизнес эрхлэгчдийн бизнесийн харилцааг зохицуулах бие даасан хуульгүйгээр өнөөг хүрчээ.
Тэгвэл жижиглэн худалдаа эрхлэгчдийн "Их хүрээ-2017" үндэсний чуулган, "Хүрээ авардсын 2017" худалдааны салбарын оны шилдгүүдийг шалгаруулах ёслолын ажиллагаа 12-р сарын 25-ны өдөр болно.
Тусгаар тогтнолын ордонд болох чуулганд хот, хөдөөгийн жижиглэн бизнес эрхлэгч 800 гаруй хүн оролцох бөгөөд чуулганаар үйлчилгээний стандарт нэвтрүүлэх, шинжлэх ухаан, технологи инновацийн ололтыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх ямар боломжууд байгааг Япон улсын туршлага дээр үндэслэн хэлэлцэнэ.