
Японд ажиллаж буй монгол залуус их хэмжээний алтан гулдмай олсон тухай мэдээлэл хууль хяналтын байгууллагынханд иржээ. Үүний дагуу баримтжуулж байгаа хэмээж буй ч тодорхой зүйл ярих хүн одоогоор хараахан алга.
Цагдаагийнхан “Ийм мэдээлэл байгаа. Гэхдээ батлах боломжгүй” гэцгээж байна. Япон улсад ажилладаг тэдгээр залуус айлын хуучин байшин нурааж байсан аж. Энэ үед буюу өнгөрсөн аравдугаар сард нурааж буй байшингийнхаа хананаас 50-иад ширхэг алтан гулдмай олсон гэнэ.
Японд амьдардаг монгол хүмүүсийн дунд ийм яриа байгаа бөгөөд 50 биш ч гэлээ нэлээд олон алтан гулдмай олсон гэдгийг батлах нэг бус хүн байна.