
- Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийг үндэслэн тэтгэмж олгох журмыг Засгийн газрын хуралдаанаар баталлаа. 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 3 хүртэлх настай хүүхэдтэй ээжүүдийн нийгмийн баталгааг сайжруулах “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлэх, Өрх толгойлсон эх /эцэг/-ийн нийгмийн хамгааллын хуулийг батлан хэрэгжүүлнэ гэж тусгасны дагуу УИХ-аас энэ оны зургаадугаар сард Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийг баталсан бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 01-нээс дагаж мөрдөх юм.

- Монголчууд дуунд дуртай дуучин ард түмэн гэдэгтэйгээ эвлэрч бүжигчдийн авьяасыг байгаа хэмжээнээс нь багаар үнэлж байсан үе бий. Харин сүүлийн үед олон улсын хэмжээнд үнэлэгдэж буй Авьяаслаг Азичууд тэмцээний Б.Шижирбатын үзүүлбэр, ДАШТ-ний Moon Dance, Star Dance-ийн амжилт, Төөгөөгийн олон улстай хамтарч ажиллаж байгаа гээд бүжигчид чанар чансаагаа мэдрүүлсээр байна. Мoon Dance хамтлаг Дэлхийн шилдэг 6-н хамтлагийн нэгээр дахин шалгарч 2 дахь жилдээ аван финалист гэдгээ баталж чадсан.

- "Монголын гэрэл зураг-2017" оны шилдэг бүтээлийн уралдаанд 80 гаруй гэрэл зурагчдын, 450 гаруй бүтээл иржээ. Үүнээс шилдэг 100 бүтээлээр үзэсгэлэнгээ дэлгэн үзүүлж байна. Үзэсгэлэнд ирсэн бүтээлийг мэргэжлийн гэрэл зурагчид шүүхээс гадна зочин шүүгчдийг урьж оны шилдгийг тодруулсан нь онцлог байлаа.
(1).jpg)
- УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд асан Д.Ганхуягийн охин Г.Номуундарийн фэйсбүүкээр дамжуулан цацсан бичлэг, ярьсан зүйл өнгөрсөн амралтын өдрүүдэд олны анхааралд өртөв. Тэрбээр 16 насны төрсөн өдрөө тэмдэглэж байгаад бусдад хүчирхийлүүлсэн хэмээсэн бөгөөд Монголын хөрөнгөтэй, чинээлэг, нэр нөлөө бүхий хүмүүсийн хүүхдүүд мансууруулах бодис хэрэглэж, насанд хүрээгүй охидыг хүчирхийлсэн тухай ноцтой зүйл ярьсан юм. Д.Ганхуяг буюу охины аав ярилцлага өгөхдөө энэ асуудлыг охиныхоо ярианаас л мэдсэн, учрыг нь олохын төлөө эцсийг нь хүртэл нухацтай явна гэдгээ мэдэгдлээ.

- Монголын их яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн ах маань бие тааруу Солонгос улсад Шинжилгээ өгч явна.Дөнгөж сая шинжилгээний хариу баттай гарахад ходоодны хорт хавдар гэж оношлогджээ.Яаралтай хагалгаа хийхгүй бол их хүнд байж болзошгүй гэнэ.


